top of page

Сургуулийн Өмнөх Боловсролын Хөтөлбөр

Сургуулийн өмнөх боловсролоор дамжин хүүхдүүд сурах арга барилд суралцдаг. 3-5 насны хүүхдийн оюун ухаан нь маш уян хатан бөгөөд шинэ мэдлэг, ур чадвараа гайхалтай түвшинд ахиулах чадвартай байдаг.

Ганцаарчилсан арга барил

​Британийн сургуулийн өмнөх боловсрол нь тухайн насны хүүхдийн тархины хөгжил дээр суурилсан системтэй байдаг. Бидний хүүхэд нэг бүрд зориулсан заах арга барил нь хүүхдүүдийн багаар ажиллах чадварыг ахиулах, шинэ зуршлыг бий болгоход тусалдаг. Сурагчид сургуулийн дүрэмт хувцас өмсөж, өөрсдийн насны онцлогт тохирсон  оролцож, улирал бүр өөр өөр хичээлийн сэдвүүдийг судлан хичээлээс гадуурх дугуйланд мөн хамрагддаг болно.

BLGT8823.jpg
Kid Standing on Bench

Цэцэрлэг

​Цэцэрлэг болон бэлтгэл ангиудад чадварлаг багш болон туслах багш нараас гадна , биеийн тамир , хэлний хичээлүүдийг мэргэжлийн багш нар заадаг. Англи хэлний хичээлийг эхнээс нь заан үлгэр сонсох, номын санд ном унших зэргээр дадалжуулдаг. Цэцэрлэгийн ангид сурагчдын өөрийгөө илэрхийлэх болон харилцааны чадвар, бүтээх чадвар , багаар ажиллах чадвар болон, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэх орчинг бүрдүүлдэг. Хичээл заах арга барил нь сурагч нартай тоглох замаар тэдний сурч мэдсэн зүйлс болон гаргасан амжилт, өсөлтүүдийг Tapestry хэмээх мэдээлэл солилцох аппликейшнээр дамжуулан эцэг эхчүүдэд мэдээлэлдэг. 

Art Class

Бэлтгэл анги

​Бэлтгэл ангид хүүхдийн суралцах арга барилд  дадалжуулах хичээлүүд буюу унших, бичих болон математикийн суурь хичээлүүдийг заадаг. Манай сургалтын хөтөлбөр хүүхдүүдэд өөрсдийгөө нээн болон эргэн тойрныхоо ертөнцтэй танилцах боломжийг тэднийг урамшуулан нээж өгдөг. Цэцэрлэг болон бэлтгэл бүлэгийн ангиудад үндсэн ба туслах багш ажиллан сурагч бүрт ганцаарчилсан анхаарал боломжтой байдаг. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр суурь тавьснаар сурагч нар бага сургуульд буюу нэгдүгээр ангид элсэхэд сурлага, нийгэм, бие бялдрын хувьд маш сайн бэлтгэгдсэн байна.

Art Class
bottom of page