top of page
Orange beef soup instagram post (7).png

Тэтгэлэгт Хөтөлбөр
2025-2026

Улаанбаатар дахь Бритиш Сургууль суралцах чин хүсэл эрмэлзэлтэй Монголын ЕБС-ийн сурагчдыг 2025-2026 оны Академик Тэтгэлэгт оролцохыг урьж байна. Тус тэтгэлэг нь дунд болон ахлах ангийн сурагчдад дэлхийд танигдсан Британи боловсрол олгож, Монголын ирээдүй болсон залуу үеэ дэмжих зорилготой.

Академик Тэтгэлэгт өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

● 2025-26 оны хичээлийн жилд Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн 10-р ангид суралцах сурагч байх. 10-р ангид суралцах хүсэлт гаргагч нь 2010 оны 8-р сараас 2011 оны 8 сарын 31-ны өдөр төрсөн байх.

● IGCSE болон A-level-ийн хөтөлбөрийн талаар ойлголттой, амжилттай суралцах чадах эрмэлзэл, чадвартай;

● Сүүлийн хоёр хичээлийн жилийн голч дүн 90% доошгүй байх;

● Англи хэлний дундаас дээш болон гүнзгий шатны мэдлэгтэй байх (B2);

● Бие даасан, сэдэл санаачилгатай;

● Олон соёлт орчинд зохицож чадахуйц, төлөвшилтэй;

● Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

● Урлаг, Спортын идэвх зүтгэлтэй байх.

Өргөдөл гаргагчид дараах материалуудыг бүрдүүлнэ:

● Бүрэн бөглөсөн тэтгэлгийн маягт

● Төрсний Гэрчилгээний хуулбар

● Одоо сурч буй сургуулийн багш, захирал, эсвэл сургалтын албаны эрхлэгчийн сурагчийг тодорхойлох захиа

● Сүүлийн 2 хичээлийн жилийн дүнгийн хуулбар

● Тэтгэлэгт оролцох сурагчийн ирээдүйн хараа, зорилго төлөвлөгөөгөө тодорхойлсон Англи хэл дээрх эссэ (600 үгтэй Times New Roman фонт 12, мөр хоорондын зай 1.5)

Тэтгэлгийн өргөдөл авах сүүлийн хугацаа:

Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн сурагчид материалаа 2025 оны 3-р сарын 27-ны Пүрэв гарагийг 17:00 цаг гэхэд Улаанбаатар дахь Бритиш Сургууль дээр биечлэн эсвэл шуудангаар, хүргүүлсэн байна.

BLGT9992_edited.jpg

Тэтгэлгийн үйл явц гурван шатлалтай явагдана:

  1. Тэтгэлгийн маягтыг Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн Сургалтын Хэлтэс хүлээн авна. Өргөдөл гаргагч нь дээрх бүх шалгуурт тэнцэж, шаардлагатай материалуудыг бүрэн явуулсан тохиолдолд материалыг нь харгалзан үзэх ба тийнхүү хоёрдугаар шатанд шалгарсан сурагчдыг сургуулийн зүгээс зарлах болно.                            

  2. Шалгаруулалтын хоёр дугаар шатад Англи хэл, Математик, Байгалийн Шинжлэх Ухааны хичээлүүдээр шалгалтад хамрагдана.                            

  3. Шалгалтад амжилттай оролцсон сурагчид сургуулийн захиралтай ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

Бүртгэлийн хураамж:

Хоёрдугаар шатанд амжилттай үлдсэн сурагчид Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн данс руу 150,000 төгрөг шилжүүлнэ: Худалдаа Хөгжлийн Банк, дансны дугаар: 415015175, данс эзэмшигч: Бритиш Скүүл Монголиа ХХК. Шилжүүлгийн утга дээр өргөдөл гаргагчийн бүтэн нэр, регистрийн дугаарыг бичсэн байхыг анхаарна уу. 

bottom of page