Admissions | The British School of Ulaanbaatar
top of page
BLGT8867_edited.jpg
Academic_SIXTH Form2.jpg
BLGT8304.jpg
BLGT0483.jpg

Мэдлэг боловсролын үүд хаалга

Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт

Purple_Shield_PNG.png

BSU нь Их Британи болон дэлхийн өнцөг булан бүрд гучин мянга гаруй сургуулиудын заадаг Англи, Уэльсийн үндэсний сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Энэхүү сургалтын хөтөлбөр нь манай сурагчдыг сорилт бэрхшээлтэй, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд чадварлаг иргэн болоход нь бэлтгэдэг.

Сургалтын хөтөлбөрийг жилийн өөр өөр бүлгүүдэд зориулсан хэд хэдэн үндсэн үе шатуудад хуваасан бөгөөд тус бүр нь өөрийн суралцах курс, шаардлагад нийцсэн байдаг. Энэ нь хүүхэд сурч, хөгжихийн хэрээр мэдлэг, чадвараа дараалан хөгжүүлэх боломжийг олгодог.

BSU нь Их Британи болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэшсэн, туршлагатай багш нарын заадаг Английн боловсролын системийн стандартыг дагаж мөрддөг. Хэлний хичээлүүдээс гадна бүх хичээлийг англи хэл дээр явуулдаг бөгөөд хос хэлтэй туслах багш нарын дэмжлэгтэйгээр явагдана. Ангиуд маань хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, текст, ажлын схемээр хангагддаг бөгөөд огт өөр төлөвлөлт, шинэлэг, өндөр үр дүнтэй заах стратеги нь бид бүх хүүхдүүдээ BSU -д сурч, өсөж хөгжихийн зэрэгцээ тэдний сурч боловсрох чадварыг дээшлүүлэх боломжийг олгодог.

Кембрижийн олон улсын сургууль

Кембриж олон улсын боловсролын үнэлгээ нь ​дэлхийн 160 гаруй орны 10,000 гаруй сургуулиудад олон улсын стандартуудыг хангах шалгалт санал болгодог байгууллага юм. Кембрижийн сургуулиуд нь бидний өөрчлөгдөж буй ертөнцөд сурагчдыг амжилтад хүргэхийн төлөө ажилладаг олон улсын холбоо юм. Бүртгэгдсэн сургуулиуд 5-аас 19 насныханд зориулсан олон төрлийн заах, суралцах, нөөц бололцоогоо дээшлүүлэх боломж, дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, өргөн хүрээний мэргэшлийг олж авах боломжтой.

Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөл (COBIS)

COBIS нь гадаадад байгаа Британий сургуулиудыг чанарыг хангах баталгаатай гишүүнчлэл бүхий байгууллага юм. COBIS нь гишүүн сургуулиудаа дэмжиж туслах, төлөөлөхийн төлөө оршдог бөгөөд тэдний сурагч бүрт Бритиш боловсролыг санал болгох явдлыг хангахад оршино. 

Патроны магадлан итгэмжлэл

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь COBIS

/Олон улсын бриттиш сургуулиудын зөвлөл/ -ийн хоёр магадлан итгэмжлэлтэй. Эхний магадлан итгэмжлэл Compliance нь BSU-г Олон Улсын Британи сургуулиудын бүхий л стандартыг хангаж байгааг илтгэдэг. Харин хоёр дахь магадлан итгэмжлэл болох Patron's Accerditition нь BSU-г сайтар шалгасаны үндсэн дээр Их Британий болон олон улсын боловсролын стандартыг дээд зэрэгт олгож байгааг COBIS-оос батласан гэсэн үг юм.

bottom of page