Спорт
Биеийн тамирын боловсрол, урлаг спорт нь Бритиш сургуулийн сурагчлын амьдарлын салашгүй нэг хэсэг юм Бид сургалтын хөтөлбөр болон хичээлээс гадуурх үйл ажиллагааг хослуулсан, тэнцвэртэй боловсролын үнэ цэнийг чухалчилдаг.
Тиймээс бид сурагчдынхаа эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин спортоор хичээллэх оролцох боломжоор хангадаг.
Дүрслэх урлаг
Урлагийн боловсрол нь манай сургалтын хөтөлбөрт үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар, эрсдэл гаргах чадвар, хувь хүн бүрийн уран сэтгэмж, бүтээлч чадварыг хөгжүүлэх нь хичээлийн гол цөм юм.
Дугуйлан, нэмэлт хичээл
Сургуульд цагийг үр дүнтэй өнгөрөөх хамгийн сайн арга замуудын нэг бол хичээлийг дараах дугуйлан, нэмэлт хичээл юм. хичээлүүд. Бид сурагчиддаа спортын, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлч клубуудыг багтаасан өргөн сонголттой ECA-г санал болгодог. Дугуйлан, нэмэлт хичээлүүд нь насны хязгаарлалтгүй бүх сурагчдад нээлттэй байдаг бөгөөд тухайн жилийн бүртгүүлсэн сурагчдын ангиудаас хамаарч үйл ажиллагааны цар хүрээ, хөтөлбөр өөрчлөгддөг. ECA хөтөлбөр нь улирал бүр шинэчлэгддэг ба улирлын төгсгөлд бүртгэн авдаг.
Хаус
тогтолцоо
Хүүхэд бүр сургуульд орохдоо аль нэг хаусд хуваарилагддаг. Хаусын үйл ажиллагаа нь жилийн туршид үргэжилдэг бөгөөд сайн үйл хийснээр өөрийн хаусдаа оноо авах боломжтой болдог.
Эдгээр хаусууд нь Английн 4 гэгээнтний нэрээр нэрлэгдсэн байдаг ба хаус футболкыг “Colour Day” болон бусад Хаусын үйл ажиллагаанд зориулан өмсдөг.
Хаусууд нь:
St George - Улаан; St David - Шар; St Patrick - Ногоон; St Andrew - Цэнхэр
Pastoral care буюу сурагчдын хүмүүжилд төвлөрсөн хөтөлбөр нь Улаанбаатар дахь Бритиш сургуулийн томоохон хэсэг бөгөөд бид сурагчдадаа шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг шаардлагатай тохиолдолд үзүүлдэг. Үндсэндээ, сурагч эрүүл аз жаргалтай байснаар хичээл номдоо шаргуу суралцаж, сургуулийн арга хэмжээнүүдэд улам их амжилттай оролцон, боломж бүрийг шүүрэн авах магадлал өсдөг.
Сурагчдын хүмүүжилд төвлөрсөн хөтөлбөр нь сургуулийн бүх сурагчдыг хамарсан хөтөлбөр ба сурагч бүр анги даасан багшаасаа асуулт асууж, ярилцах боломжтой. Харин ганцаарчлан зөвлөгөө авч буй тохиолдолд нь The tutor’s role is to become the expert on each of their tutees, and to understand and support them in their life at the School. Зөвлөх багшийн үүрэг бол сурагч бүрд мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч, тэднийг ойлгож, сургуулийн амьдралд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.