top of page

Бага Сургууль 

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь 1-6 ангидаа Их Британийн боловсролын системийн дагуу өргөн хүрээ бүхий хичээлийн хөтөлбөртэй. Тус боловсролын хөтөлбөрийг Монгол хэл болон Монгол судлалын хичээлүүдээр баяжуулан хэрэгжүүлдэг. Сурагчдын сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн суурь мэдлэг дээр тулгуурлан дунд ангид элсэн орох бэлтгэлийг хангадаг.

BLGT9766.jpg

Сургалтын Хөтөлбөр

Сурагчдыг сурах таатай болон бүтээлч орчноор ханган , тэдэнд мэдлэг болон хувь хүний хөгжил, бие даасан байдлыг дадал болгохоор багш болон эцэг эх нар хамтран ажилладаг. Нэг ангил 24 сурагч суралцах ба анги бүрд Их Британид мэргэшсэн мөн туршлага хуримтлуулсан анги удирдсан англи багш болон хос хэлтэй монгол туслах багш нар сурагчидтай тусгайлан ажилладаг. 

BLGT9766.jpg
BLGT9766.jpg
BLGT0483.jpg

Академик чадвар ба Хүмүүжил

Заавал судлах хичээлүүд буюу Англи хэл, Математик, Шинжлэх ухаан, Нийгэм , Мэдээлэл зүйн хичээлүүдийг хүүхэд нэг бүрд чиглэн заан хэрэгжүүлдэг ба Монгол хэл, Монгол судлалын хичээлүүд, Хятад хэл, Урлаг, Дуу хөгжим болон биеийн тамирын хичээлүүдийг тус салбарт мэгшсэн багш нар заадаг. Хичээлийн хөтөлбөр нь тус хичээлүүдийг түлхүү хослуулан, тэдний уялдаа холбоог сурагчдад ойлгуулахад чиглэдэг. Сурагч бүрийн хүсэл сонирхлоо нээн илрүүлэхэд нь чиглүүлж бие даасан авьяас чадвараа хөгжүүлэх олон боломжийг олгодог.

BLGT9766.jpg

Дугуйлан ба Нэмэлт хичээлүүд

Манай сургууль хичээлээс гадна хөгжлийн олон төрлийн хөтөлбөрийг санал болгодог. Сурагчдын насан туршдаа суралцах эрмэлзлийг бий болгон тус дадалд сургахаар сургуулийн аялал , мэдлэг сорьсон тэмцээн уралдаан болон спортын хөтөлбөрүүдийг хоршуулан хэрэгжүүлж байна.

bottom of page