Sixth Form | The British School of Ulaanbaatar
top of page
Academic_SIXTH Form2.jpg

Ахлах Сургууль

Ахлах анги буюу 5-р шатлал нь нарийвчилсан мэргэжлийн хичээл заадаг 2 жил байдаг. Ахлах сургуулийн сурагчид сургуулийн хамт олны нэн чухал хэсэг ба тэд бага ангийнхандаа зааж , зөвлөн манлайлах чадвараа хөгжүүлдэг. Дунд сургууль болон Их дээд сургуулийн гүүр болж бие даасан сурах арга барил, судалгаа хийх чадвар болон хувийг цаг зохион байгуулалт гэх зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэдэг.

Ахлах сургуулийн сурагчид Кембриджийн A-Level шалгалтад бэлддэг. Уг шалгалт нь 12-р ангийн хавар AS буюу Advanced Subsidiary болон 13-р ангийн хавар өгдөг A2 буюу Advanced 2 гэсэн 2 шалгалтаас бүрддэг. Тус шалгалтыг Математик, Гүнзгий Математик, Анги уран зохиол, Биологи, Хими, Физик, Бизнес, Түүх, Урлаг болон Дэлхийн төлөв гэх хичээлүүдээр өгдөг. A-Level нь олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг олгодог ба АНУ, Канад, Европ, ИХБНВУ гэх зэрэг улсуудын томоохон их сургуулиудад шууд элсэн орох боломжийг нээдэг. Мөн Монгол улсад их сургууль сурах зорилготой сурагчдад зориулсан тусгай хөтөлбөр 13 ангийн сурагчдад нээлттэй байдаг.

BLGT9365-min.jpg
BLGT0136.jpg

Сурагчдын хичээлийн нэг өдөрт уламжлалт хичээлүүд болон бие даан давтах хичээлийн цагууд багтсан байдаг. Сурагчид бие даан хичээлээ судлах цагуудаар судалгаа хийж, хичээлийн материалтай танилцан, давтах боломжтой байдаг. Ихэнх цагуудад ахдах ангийн сурагчид бие даан хичээлээ хийхийг дэмждэг ба хэрэгтэй үед заавар зөвлөгөө өгөх багш нар мөн байдаг. Сурагчдын зөвлөл болон сургуулийн ахлах эмэгтэй болон эрэгтэй сурагч нар сургалтын орчин болон уур амьсгалыг байнгын сайжруулах оролцоотойгоор хамтран ажилладаг.

Art Class

Ахлах ангийн сурагчдад зориулсан (бусад хэсгээс тусгаарлагдсан) танхимд багаар болон ганцаарчилсан хичээл хийх орчинг бүрдүүлэн тохижуулснаар хичээлийн дараа бие даан давтлага хийх боломж нээлттэй байдаг. Тус танхим утасгүй интернеттэй бөгөөд сурагчид өөрсдийн болон сургуулийн компьютерыг ашиглан хичээлээ хийдэг. Сургалтын ая тухтай орчин , мэргэжлийн багш нар болон ахлах ангийн сурагч нартай хамтран ажиллах их сургуулийн зөвлөх нар нэг болон хамтран ажилласнаар Бритиш сургуулийн төгсөгчид дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн орох боломж нээгддэг.

DSC06292-min_edited.jpg
bottom of page