top of page

Дунд Сургууль 

Шатлал 3 буюу (7 - 9 анги) сурагчид Англи, Уэльсийн үндэсний хөтөлбөрийг дагаж мөрддөг бол шатлал 4 болон 5 (10-11-р анги, 12-13-р анги)-д суралцагчид IGCSE (олон улсын суурь боловсролын гэрчилгээ), GCSE (бүрэн дунд боловсролын гэрчилгээ), GCE (ерөнхий боловсролын гэрчилгээ) болох Кембрижийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар үнэлэгддэг.

Дунд сургуульд сургалтын хөтөлбөр илүү гүнзгийрч, уламжлалт заах арга барилд шилждэг. Хичээл бүрийг тухайн сэдвээр сурч мэргэшсэн англи багш нар заан явуулдаг. Дунд анги нь сурагч нарын ирээдүйгээ төлөвлөх үндэс болдог бөгөөд сургалтын хөтөлбөрийн нэн чухал хэсэг болох академик мэдлэгээс гадна бие даасан байдал болон суралцах арга барилыг сурагч нарт дадал болгон суурьшуулах юм.

BLGT9583.jpg

Сурагчид анги ахих бүрд тэдэнд ногдох үүрэг хариуцлага ихсэн сурагчдын бүтээмжийг нэмэх чадваруудыг хөгжүүлдэг. Үндсэн хичээлийн хөтөлбөрийг дэмжин сургууль хоорондын болон олон улсын бүхий л төрлийн тэмцээн уралдаанд идэвхтэй хамруулан , бүтээлч болон спортын тэмцээнүүдийг зохион байгуулах болон хичээлээс гадна хөгжлийн хөтөлбөрүүд өргөнөөр санал болгодог.

Exam
BLGT9147.jpg

Дунд ангийн багшийн гол үүрэг нь сурагч, сургууль болон эцэг эх нарын мэдээлэл солилцох гүүр болох ба сурагчдын өдөр тутмын хичээлийн болон сургуулийн амьдралд хяналт тавин дэмжлэг үзүүлдэг. 

BLGT0654.jpg

Дунд ангийн сурагчид 4 шатлал буюу 10 ангиас эхлэн их сургуульд суралцах мэргэжлээ тодорхойлон, түүнийхээ дагуу гүнзгийрүүлсэн хичээлүүдэд хамрагддаг ба IGCSE буюу Дунд боловсролын гэрчилгээ (Их Британи) авах шалгалт өгдөг. Бүх сурагчид тус шалгалтыг Англи хэл, Математик болон шинжлэх ухааны хичээлүүдээр зайлшгүй хамрагддаг ба сонголтоор Газарзүй, Түүх, Бизнес, Уран зураг, Дуу хөгжим, Хятад хэл, Хөдөлмөр, Мэдээлэл зүй болон Биеийн тамир гэх хичээлүүдээс сонгон нэмж шалгуулдаг.

bottom of page