Эрүүл Энхийн Самбар : Нүдний эрүүл мэнд
top of page

Эрүүл Энхийн Самбар : Нүдний эрүүл мэнд

Updated: Sep 5, 2022

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь сурагчиддаа чанартай боловсрол олгохыг ямагт эрхэмлэдэг. “Эрүүл биед саруул ухаан орших” тул сурагчдын биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, энх амгалан, сайн сайхан байдал сургалтын хөтөлбөрийн нэгээхэн чухал хэсэг байдаг. Сургалтын хөтөлбөрийн чанарыг ханган, сурагчдыг дэмжин ажиллахаар сургуулийн эмч (Б. Сэлэнгэ), сургуулийн сэтгэл зүйч (А. Номин), Хүүхэд Хамгаалал Хариуцсан ажилтан (Жонатан Уорнер), мөн Хүүхдийн Аюулгүй Байдал Хариуцсан баг (Ханс ДеВинк, Блайр Робертс, Инолда Лхагвасүрэн, Антони Макари) нар “Эрүүл Энхийн Баг” болон ажиллаж эхэллээ.


“Эрүүл Энхийн Баг”-ийн анхны ажлуудын нэг болгон Эрүүл Энхийн Самбарыг хөтлөн явуулах болсон бөгөөд, тус самбарын сар бүрийн сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж, сургууль дотор аян зохион байгуулахыг зорин ажиллаж байна. 3 дугаар сарын сэдэв нүдний эрүүл мэнд байсан ба нүдэнд хортой дэлгэцийн цагийг багасгах мөн дижитал төхөөрөмж (утас, таблет гэх мэт) ашиглах нь таны сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл түгээхийг зорьсон. Түүнчлэн сургууль даяараа "дэлгэцийн цагаа багасгая", "зохистойгоор удирдъя", "нүдээ хайрлан хамгаалъя" гэх мэт уриалгыг гарган ажиллаа. Эрүүл Энхийн Самбар дээр дэлгэцийн хор нөлөө дэлгэцийн хэт их хамаарлыг багасгахтай холбоотой мэдээлэл болон нүдний дасгал зөвлөмжүүдийг оруулж өгснөөс гадна сурагчтай харилцах бяцхан шуудангийн хайрцгийг байрлуулсан. Тус хайрцгаар дамжин сурагчид нуучлалтайгаар сонирхсон асуулт, хүсэлт эсвэл захидал хийж “Эрүүл Энхийн баг”-руу ирүүлэх боломжтой. Анхаарал татсан сурагчдын захидалын талаар Primary or Secondary Assembly буюу Сургуулийн нэгдсэн сурагчдын хурал дээр дэлгэрэнгүй ярилцах юм. Дараагийн саруудад, сурагчдад тустай биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн янз бүрийн сэдэвт ажлууд зохион байгуулагдах болно.




18 views0 comments
bottom of page