🇲🇳✨ Эрдмийн Баяр – Бяцхан уншигчдын маань анхны том алхам! 🎉🌈
- Apr 7
- 1 min read
Хоёрдугаар ангийн сурагчид маань Монгол хэлнийхээ 35 үсэгтэй бүрэн “найзалж”, уншиж, бичиж чаддаг болсноо тэмдэглэн “Эрдмийн Баяр”-аа баяр баясал дүүрэн тэмдэглэлээ!
Энэ өдөр бол зүгээр нэг баяр биш
✨ анхны үгсээ унших
✨ анхны өгүүлбэрээ бичих
✨ өөртөө итгэх итгэл нь гэрэлтэх
их эрдмийн аяллын хамгийн нандин эхлэл байлаа. ✍️🌟
Бритиш сургууль маань Англи, Уэльсийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч Монгол нутгийнхаа соёл, өв уламжлалыг үргэлж зүрхэндээ тээж, хүүхэд бүрийн эх хэл болон Монгол хэлний боловсролыг чин сэтгэлээсээ дэмждэгтээ бахархдаг. 🌍🇲🇳💙
Учир нь хэл гэдэг зөвхөн үсэг биш
💫 бидний хэн гэдгийг илтгэх
💫 соёл, бахархал
💫 нандин үнэт зүйл билээ. 🌿







































