Улаанбаатар Дахь Бритиш Сургууль - 2023-2024 оны Академик Тэтгэлэг
top of page

Улаанбаатар Дахь Бритиш Сургууль - 2023-2024 оны Академик Тэтгэлэг


Улаанбаатар дахь Бритиш Сургууль суралцах чин хүсэл эрмэлзэлтэй Монгол бүрэн дүнд боловсролын сургуулийн сурагчдыг 2023-2024 оны Академик Тэтгэлэгт оролцохыг урьж байна. Тус тэтгэлэг Монгол сургуулийн сурагчдад дэлхийд танигдсан Британи боловсрол олгож, Монголын ирээдүй болсон залуу үеэ дэмжих зорилготой.


Тэтгэлэгт тэнцсэн сурагчид: 2023 оны 8 дугаар сарын элсэлтээс эхлэн Бритиш Сургуульд 40%, 70% болон 100%-ийн төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй болох юм. Тэтгэлгийн хувийг 2023 оны 02 сард шалгалтын болон ярилцлагын гүйцэтгэлээс хамааран тогтооно.

Энэхүү тэтгэлэгийг олгосноор Бритиш Сургуулийн зүгээс Монголын залуу үед эх орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулах, ирээдүйн удирдагчдыг бэлтгэх үйлст нь хувь нэмрээ оруулж буй юм. Тэтгэлэгт сурагчдын дүнгийн үзүүлэлтээс хамааран үргэлжлэх хугацааг тодорхойлно.

Тэтгэлгийн өргөдөл авах сүүлийн хугацаа: Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн сурагчид материалаа 2023 оны 2-р сарын 17-ны Баасан гаригийг 17:00 цаг гэхэд Улаанбаатар дахь Бритиш Сургууль дээр биечлэн, шуудангаар хүргүүлсэн байна.


Академик Тэтгэлэгт өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:

  • 2023 оны 8-р сарын элсэлтээр Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 9-12-р ангид элсэн орох боломжтой сурагч байх.

  • 9-р ангид элсэх сурагч нь 2009 оны 8 сарын 15 - 2010 оны 8 сарын 14-ний хооронд төрсөн байх;

  • Хичээлүүдийн голч дүн 90% доошгүй байх;

  • Англи хэлний дундаас дээш болон гүнзгий шатны мэдлэгтэй байх (B2);

  • IGCSE болон A-level-ийн шахуу, хүнд хөтөлбөрийг амжилттай суралцаж чадах эрмэлзэл, чадвартай;

  • Бие даасан, сэдэл санаачилагатай;

  • Олон соёлт орчинд зохицож чадахуйц, төлөвшилтэй;

  • Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

  • Урлаг, Спортын идэвх зүтгэлтэй байх.

Өргөдөл гаргагчид дараах материалуудыг бүрдүүлнэ:

  • Тэтгэлэгийн маягт бүрэн бөглөх

  • Иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээний хуулбар

  • Одоо сурч буй сургуулийнхаа захирал, эсвэл сургалтын албаны эрхлэгчийн сурагчийг тодорхойлох захиа

  • Өнгөрсөн 2 хичээлийн жилийн дүнгийн хуулбар

  • Тэтгэлэгт оролцох сурагчийн ирээдүйн хараа, зорилго төлөвлөгөөгөө тодорхойлсон Англи хэл дээрх эссэ (600 үгтэй Times New Roman фонт 12, мөр хоорондын зай 1.5)


Тэтгэлгийн үйл явц гурван шатлалтай явагдана:

  1. Тэтгэлгийн маягтыг Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн элсэлтийн алба хүлээн авна. Өргөдөл гаргагч нь дээрх бүх шалгуурт тэнцэж, шаардлагатай материалуудыг бүрэн явуулсан тохиолдолд материалыг нь харгалзан үзэх ба тийнхүү хоёрдугаар шатанд тунаж үлдсэн сурагчдыг сургуулиас зарлах болно.

  2. Эхний шатанлд тэнцсэн сурагчдаас Англи хэл, Математик, Байгалийн Шинжлэх Ухааны хичээлүүдээр 2023 оны Гуравдугаар сарын 4-ний Бямба гаригт шалгалт авах юм.

  3. 2-р шатанд амжилттай оролцсон сурагчидтай ярилцлага хийнэ.


Бүртгэлийн хураамж: Хоёрдугаар шатанд амжилттай үлдсэн сурагчид Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн данс руу 150,000 төгрөг шилжүүлнэ: Худалдаа Хөгжлийн Банк, дансны дугаар: 415015175, данс эзэмшигч: Бритиш Скүүл Монголиа ХХК.

Шилжүүлгийн утга дээр өргөдөл гаргагчийн бүтэн нэр, регистрийн дугаарыг бичсэн байхыг анхаарна уу.







887 views0 comments
bottom of page