Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 2023 оны төгсөлт
top of page

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 2023 оны төгсөлт

2023 оны төгсөгчид маань төрөлх сургуульдаа "баяртай" гэж хэлж, их дээд сургуулийн сэтгэл хөдөлгөм шинэ аяллыг эхлүүлэх цаг ирлээ. Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 2023 оны төгсөлтийн ёслол амжилттай болж өндөрлөлөө. Ёслолын үеэр сургуулийн багш, хүндэт зочид нарын төгсөгчдөдөө зориулан хэлсэн үгсээс иш татан хүргэж байна.


Дунд, Ахлах Ангийн Хичээлийн Эрхлэгч Ноён Даниел Сторер:

'' Оддод хүрэхээр том мөрөөд. Төгсөгч бүр амьдралд нь хэрэг болох авьяас чадвар, эрдэм мэдлэгийг хуримтлуулсан байгаа. Амьдралд амбицтай байх нь тун хэрэгтэй зүйл. Амбиц гэдэг зүйл байсан болохоор л хүн төрөлхтөн саран дээр бууж, гэрлийн чийдэн болон хөдөлгүүрийг зохион бүтээж мөн амбицтай байсны хүчинд загасыг алхуулж чадсан. Амбицгүй хэн төрөлхтөн иргүй шүдтэй бард бариулан устсан байх байсан.'


ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Коммиссийн төлөөлөгч хатагтай Урангаа: :

'' Та бүхэн хүн бүрд олдоод байдаггүй боломж буюу дэлхийн хэмжээний боловсролын эзэд болж төгсөж байна. Энэхүү боломжийг дагаад бусдад туслах үүрэг хариуцлага ямагт дагалдаж байдаг. Өөрийн бий болгосон ур чадвар, эрдэм мэдлэгээ нийгмийн сайн сайхны төлөө зориулаасай хэмээн хүсэж байна. Та бүхний амьдралыг луужин энэрэнгүй сэтгэл, бусдыг ойлгох чадвар байгаасай хэмээн хүсэж байна. ''


Дунд Ангийн Хичээлийн Эрхлэгч Хатагтай Жэйд Нифф:

'' Та бүхэн өнөөдрийг хүртэл хийсэн бүх зүйлээрээ хүрээлэн буй орчиндоо төдийгүй нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулагчид гэдгээ батлан харуулсан ба сурагч бүрээрээ бахархан байдгаа илэрхийлэх хүсэлтэй хүмүүс надаар тогтохгүй олон байх. Энд сууж байгаа төгсөгч нэг бүрийн зан чанар, найрсаг мэндчилгээнүүд, мэтгэлзээний асуултууд, алиа хошин зан болон шинийг эрэлхийлсэн хүсэл эрмэлзэл бүрийг үргэлж үгүйлэх болно. ''


Их Сургуулийн Зөвлөх Хадагтай Элизабет Хийлд:

'' Төрж өссөн гэрээсээ холдож, дээд боловсрол эзэмших хүндхэн сорилтуудыг даван туулахдаа өөрийгөө хайрласаар байгаарай. Найзуудтайгаа спортоор хичээллэх, хамтдаа бүтээл туурвих, өглөө эртлэн бие биедээ нүүр будалтын бяцхан зөвлөгөө өгөх, эсвэл "цайны буланд" хамтдаа ярилцах зэрэг дуртай бүхнээ хийдэг байх нь маш чухал гэдгийг үргэлж санаарай.''


Сургуулийн Захирал Ноён Жонатан Уорнер:


'' Өнөөдрийн туулах зам хэцүү санагдах хэдий ч бартаат зам илүү дардан ирээдүйг авчирдгийг ямагт санаж яваарай. Одоог хүртэл туулсан амьдралаа эргэн хараад үзээрэй - хамгийн хүнд хэцүү байсан мөч бүхэн хамгийн том сургамжийг өгсөн байдаг. Тийм учраас эрсдэл дагуулсан бүх алхмыг сонго, айдсыг чамайг зогсоох биш урагш түлхдэг хэрэгсэл болгон ашиглаарай гэж захимаар байна. Ингэснээр чи насан туршийн суралцагч болж чадна. ''


Congratulations 2023 Graduates!

14 views0 comments
bottom of page