Монголын усанд сэлэлтийн "УЛСЫН АВАРГА 2023" шалгаруулах тэмцээн
top of page

Монголын усанд сэлэлтийн "УЛСЫН АВАРГА 2023" шалгаруулах тэмцээн


31 дахь удаагийн Монгол улсын усан сэлэлтийн "Улсын Аварга 2023" шалгаруулах тэмцээнд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид оролцон өөрсдийн амжилтаа ахиуллаа.


"Монгол улсын насанд хүрэгчдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2022"-ийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 1:18.95 амжилт үзүүлэн гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч Спортын Мастерын болзол хангаж байсан 10Y ангийн сурагч А.Мядагмаа энэ удаагийн тэмцээнд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч Спортын Мастерын үнэмлэхээ гардан авлаа.


Мөн 2022 оны "Монгол улсын насанд хүрэгчдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-ий 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:14.50 амжилт үзүүлэн Спортын Дэд Мастерын болзол хангасан 9Х ангийн У.Мишээл энэ удаагийн тэмцээнд амжилтаа бататган нэг алт, гурван хүрэл медаль авч Спортын Дэд Мастерын үнэмлэхээ гардан авлаа.



Спортын нэгдүгээр зэрэгтэй 13-р ангийн сурагч А.Сугармаа, 10Х ангийн сурагч Б.Эрхэмбаяр, гуравдугаар зэрэгтэй 9Х ангийн сурагч Н.Маргад нар болон 9Х ангийн сурагч Н.Мишээл, 8Х ангийн Т.Будбилэг нар өөрсдийн хувийн рекордыг эвдлээ.


13-р ангийн сурагч А.Сугармаа, спортын нэгдүгээр зэрэг.


8Х ангийн сурагч Т.Будбилэг


9Х ангийн сурагч Н.Маргад, спортын гуравдугаар зэрэг.

9Х ангийн сурагч Н.Мишээл

10Х ангийн сурагч Б.Эрхэмбаяр, спортын нэгдүгээр зэрэг.


BSU-гийн хамт олны өмнөөс сурагчдадаа болон дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.


116 views0 comments
bottom of page