🇲🇳 М.ЧИНГҮҮНЖАВ: КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛИЙН 4 КАМПУСТ ТЭНЦЛЭЭ! 🎓✨
- 2 days ago
- 1 min read
Бритиш сургуулийн Сурагчдын зөвлөлийн дарга, 13-р ангийн сурагч М.Чингүүнжав нь Канад, Итали, Англи болон АНУ-ын дэлхийн топ 100-д багтдаг нэр хүндтэй их, дээд сургуулиудаас суралцах урилга болон тэтгэлгийн захиа хүлээн авлаа. Мөн тэрээр дэлхийд тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэгдэл болох Калифорнийн их сургуулийн дараах 4 кампуст амжилттай тэнцлээ:
🟣Калифорнийн их сургууль, Лос Анжелес (UCLA)
🟡Калифорнийн их сургууль, Сан Диего (UCSD)
🟣Калифорнийн их сургууль, Санта Барбара (UCSB)
🟡Калифорнийн их сургууль, Дэвис
Калифорнийн их сургуулийн кампусууд нь дэлхийн чансаанд тогтмол дээгүүр бичигддэг бөгөөд, тухайлбал UCLA-ийн элсэлтийн хувь дунджаар 8%-аас бага байдаг нь өрсөлдөөн хэр өндөр болохыг илтгэнэ. Ийм өндөр шалгууртай их сургуулиудын дөрвөн кампуст зэрэг тэнцсэн нь академик амжилт, тууштай хөдөлмөрийн тод илэрхийлэл юм.

Тэрээр Finance and Accounting чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бөгөөд:
💬 “Би Бритиш сургуульд суралцсан хугацаандаа олдсон бүх боломжуудад маш их талархаж байна. Энэ бүх боломжууд, мөн ангийн найзууд болон багш нарын маань дэмжлэг надад их сургуулийн өргөдлийн явцад үнэхээр их тус болсон. Ийм олон сургуульд тэнцсэндээ өөрийгөө маш азтайд тооцож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.






Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ энэ амжилтыг бүтээсэн Чингүүнжавдаа баяр хүргэе! ✨ Түүнийг дэмжсэн багш нар, counselor баг, гэр бүл, найз нөхдөд нь мөн халуун баяр хүргэе! 💙💙💙




