Г.Ананд 🎉 Дэлхийн шилдэг их сургуулиудын #2, Их Британид #1-т эрэмбэлэгддэг Лондонгийн Империал Коллеж (Imperial College London)-д тэнцлээ! 🇬🇧✨
- Apr 3
- 1 min read
‘Imperial College London’ нь шинжлэх ухаан, инженер, анагаах ухаан, бизнесийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, Oxford, Cambridge-тэй эн зэрэгцэх нэр хүндтэй их сургууль бөгөөд АНУ-ын IVY шиг, Английн ‘G5’ бүлгийн гишүүн юм. Тус сургуулиас Пенициллинийг нээсэн Александр Флеминг, Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Ганди зэрэг дэлхийд нэр хүндтэй төгсөгчид төрөн гарсан билээ. 🌍
Г.Ананд Био-анагаахын инженерчлэл чиглэлээр суралцах бөгөөд робот мэс засал, хиймэл эд эрхтэн, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн шийдлүүд зэрэг бодит асуудлууд дээр ажиллах боломжтой болно 🤖🧬
Мөн суралцах хугацаандаа ‘Pfizer, AstraZeneca, Medtronic, Siemens Healthineers, Google, Microsoft’ зэрэг дэлхийн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, бодит туршлага хуримтлуулах өргөн боломжууд нээгдэх юм 🚀
“Олон жилийн хөдөлмөр маань үр дүнгээ өгсөн мэт санагдаж, маш их баяртай байна.” хэмээн Ананд сэтгэгдэлээ хуваалцлаа 💙
Сургуулийн захирал ноён Марк Рийд:
“Манай сурагчдын авч буй эдгээр урилгууд нь зөвхөн өндөр академик амжилтыг төдийгүй хүсэл тэмүүлэл, хувь хүний төлөвшлийг илэрхийлж байна. Мөн тэднийг энэ хүртэл хамтдаа дэмжиж ирсэн сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлье.”

✨ Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ энэ амжилтыг бүтээсэн Ананддаа БАЯР ХҮРГЭЕ!
✨ Түүнийг дэмжсэн багш нар, counselor баг, гэр бүл, найз нөхдөд нь мөн халуун баяр хүргэе! 💙💙💙 #bsusuccessstories #bsuoffer #britishschoolofub #imperialcollagelondon #icl #top100university




