Бритиш сургуулийн сурагчид COBIS-ын “Шилдэг сурагч”-ын шагналын эзэн боллоо.
top of page

Бритиш сургуулийн сурагчид COBIS-ын “Шилдэг сурагч”-ын шагналын эзэн боллоо.

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн гурван сурагч Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөлөөс (COBIS) олгодог “Шилдэг сурагч”-ын шагналын эзэн болсныг дуулгахад таатай байна. Энэхүү шагнал нь сурагчийн академик амжилт, сургуулийн хамт олондоо оруулсан нийгмийн хувь нэмэр зэргийг үнэлэн олгодог юм.

Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөл нь гадаадад байгаа Британий сургуулиудыг чанарыг хангах баталгаатай гишүүнчлэл бүхий байгууллага юм. COBIS-ийн гишүүнчлэлтэй 450 гаруй сургууль нь Европ, Ази, Африк, Ойрхи Дорнод, Америк тивийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ба нийт 17,000 гаруй багш нар 165,000 сурагчдад боловсрол олгодог. Энэ жил 131 гишүүн сургуулийн 346 сурагчид энэхүү шагналын эзэн болсноос гурван сурагч нь Бритиш сургуулийн сурагчид байлаа.

  • 12 -р ангийн сурагч Б.Намуун - Сургуулийн хамт олондоо оруулсан нийгмийн хувь нэмрийг,

  • 4-р ангийн сурагч Н.Оюундарь - Хичээл зүтгэлийг,

  • 13-р ангийн Yuchun Shao - Ер бусын академик амжилтыг тус тус үнэлжээ.

Эдгээр сурагчдын сурах хүсэл эрмэлзэл, энэрэнгүй сэтгэл, бусдад өөрсдийн академик ур чадвараа ашиглан туслах чин сэтгэл нь энэхүү хүндтэй шагналуудыг хүртэхэд хүргэлээ. Бритиш сургуулийн сурагчид олон улсад зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах нь үргэлж гайхалтай байдаг. Та бүхэн манай гурван сурагчдын баярыг хуваалцаарай.


Сургуулийн Дэд Захирал Марк Рийд

8 views0 comments
bottom of page