🎓✨ А.АРИУН-ЭРДЭНЭ: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДААС НИЙТ 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛГИЙН ЭЗЭН БОЛЛОО! 🌍
- 8 hours ago
- 1 min read
Бритиш сургуулийн сурагч А.Ариун-Эрдэнэ Хонг Конг болон АНУ-ын тэргүүлэх их сургуулиудаас “Full Scholarship” буюу бүтэн тэтгэлгийн саналуудыг хүлээн авч, нийт $1,152,400 (ойролцоогоор 3.9 тэрбум төгрөг)-ийн тэтгэлгийн боломжийн эзэн болоод байна.
💫 Тэрээр дараах их сургуулиудаас санал хүлээн авсан байна:
🇺🇸 Albion College – $200,000
🇺🇸 Bryn Mawr College – $213,924
🇨🇳 Duke Kunshan University – $142,580
🇺🇸 Franklin & Marshall College – $252,000
🇭🇰 Lingnan University – $104,000
🇺🇸 Canisius University – $96,800
🇭🇰 Hong Kong University of Science and Technology
🇺🇸 Minerva University - $102,400
А.Ариун-Эрдэнэ нь санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахаар зорьж байгаа бөгөөд дэлхийн түвшний боловсрол эзэмшихийн зэрэгцээ олон улсын орчинд бодит туршлага хуримтлуулах өргөн боломжууд түүний өмнө нээгдэж байна. 📈🌍
💬 “Элссэнээ мэдсэн тэр мөч үнэхээр зүүд мэт, итгэмээргүй санагдсан — хийсэн бүх хөдөлмөр, давсан стресс, туулсан тодорхойгүй байдал маань нэгэн зэрэг утга учиртай болсон. Энэ боломжид чин сэтгэлээсээ талархаж, амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлэхдээ их догдолж, баяртай байна.” 💙 ✨




Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ энэ амжилтыг бүтээсэн Ариун-Эрдэнэ-д БАЯР ХҮРГЭЕ! ✨
Түүнийг дэмжсэн багш нар, counselor баг, гэр бүл, найз нөхдөд нь мөн халуун баяр хүргэе! 💙💙💙



