Америкийн МатематикийнОлимпиад
- 7 hours ago
- 1 min read
Бритиш сургуулийн дөрвөн сурагч олон улсын математикийн нэр хүндтэй тэмцээн болох Америкийн Математикийн Олимпиад (AMO) 2025-д амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалиуд хүртлээ.
Америкийн Математикийн Олимпиад (AMO) нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан олон улсын математикийн тэмцээн бөгөөд Сингапурын Олон Улсын Математикийн Тэмцээний Төв (SIMCC) болон АНУ-ын Өмнөд Иллинойсийн Их Сургууль (SIU) хамтран зохион байгуулдаг. Энэхүү тэмцээн нь сурагчдын математикийн ойлголтыг гүнзгийрүүлж, логик сэтгэлгээ болон бодлого бодох ур чадварыг хөгжүүлэх зорилготой.
2025 оны AMO тэмцээнд 39 орны 43,545 сурагч оролцсон байна.
Тэмцээнд оролцсон BSU-ийн сурагчдаас:
🥇 Амар – Алтан медаль
🥈 Цэлмэг – Мөнгөн медаль
🥉 Ананд – Хүрэл медаль
🥉 Маргад – Хүрэл медаль

Бүх сурагчдадаа халуун баяр хүргэж, цаашдынх нь хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье!




