Их Британийн Элчин Сайдын Яамнаас жил бүр зохион байгуулдаг дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн Зэвсэгт хүчний гавьяа зүтгэлийг үнэлэх дурсгалын өдөр Чойжин ламын сүм музейд зохион байгуулагдлаа. Тус ёслолд хүндэтгэл үзүүлэн Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга нар болон хаусын ахлагчид оролцов
Мөн Элчин сайдын яам, консулын газрын төлөөллүүд дэлхийн өнцөг булан бүрт эрх чөлөөг хамгаалах үйлсэд зүтгэсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсөн байна.
Баасан гарагт Улаанбаатар дахь Бритиш сургууль дээр нийт ажилчид, сурагчид 11:00 цагт дайнд үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж хоёр минут чимээгүй зогсов. Энэхүү үйлдэл нь Дэлхийн нэгдүгээр дайн болон бусад үеийн мөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийг дурсаж буй явдал юм. 1918 оны 11-р сарын 11-ний өглөөний 11 цагт Дэлхийн 1-р дайн дууссан тул дэлхий нийтээрээ энэ өдрийг хүндэтгэн өнгөрөөдөг байна.
Comments