Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцдаг “#LifeatBSU” булангийн дараагийн зочноор 10-р ангийн сурагч Л.Тэлмүүн оролцож өөрийн Алтай Таван Богд Хайрханы Малчин Оргил дээр гарсан түүхээ хуваалцлаа.
Намайг Тэлмүүн Лим гэдэг одоогоор би Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн 10-р ангид сурдаг. Би амьдралынхаа ихэнх хугацааг энэ сургуульд өнгөрөөсөн тиймээс ч сургууль минь миний салшгүй нэг хэсэг болсон. Сургуульдаа багаасаа сурснаар зөвхөн академик талаар хөгжихөөс гадна бусад ур чадвараа сайжруулахад ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Манай сургуулийн хамгийн том давуу тал бол ирээдүйд биднийг хэрхэн бэлтгэж байгаа явдал юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийн зэрэгтэй байх нь хүссэн сургуульдаа сурч цаашид өөрсдийн мөрөөдөлдөө хүрэхэд туслах зэрэг ач холбогдол өндөртэй гэж боддог.
Миний хувьд хүнд байх хамгийн чухал зүйлсийн нэг бол 'нөхөрлөл' гэж боддог. Миний багаасаа найзалсан хамгийн сайн найзыг Итгэл гэдэг. Найзтайгаа хамтдаа олон зүйлийг туулж, сайн муу үед үргэлж хамт байсан, цаашдаа ч урт удаан найзална гэдэгтээ итгэлтэй байна.
Өнгөрсөн зун миний амьдралын хамгийн онцгой үеүдийн нэг байлаа. Учир нь би Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд хайрхан руу ээжтэйгээ хамт аялсан .Алтай Таван Богд руу очихын тулд эхний өдөр Баян-Өлгий аймаг руу ниссэн ба яг уулын бэлд байрлах баазад буудалласан. Маргааш өглөө нь уул руу авирч эхэлсэн бөгөөд бүхэл өдөржин авирсаар л байсан. Уул руу авирах үед маш их ядарч цуцаж байсан ч оргил дээр нь гарах мөчид тэр бүх зүйлийг түр мартсан. Оргил дээр салхи ихтэй гадаргуу нь цасаар хучигдсан байсан бөгөөд харууц нь үнэхээр гайхалтай, мартагдахааргүй байсан. Энэ аялал бол миний амьдралын хамгийн гайхалтай хэсгийн нэг хэсэг болох нь гарцаагүй. 13 настайдаа Алтай Таван Богдын оргилд гарсандаа одоо ч итгэхгүй байна.
Одоогоор бид дараагийн авирах уулаа төлөвлөөгүй байгаа ч аав ээжтэйгээ нэг өдөр Эверест уул руу авирах тухай ярилцаад амжсан байгаа.
Ирээдүйгүйнхээ талаар яривал ойрын таван жилийн дотор би өөртэйгөө илүү сайн ажиллаж өөрийгөө сайжруулахыг хүсэж байна. Хувь хүн талаасаа болон дотоод байдлаа илүү ойлгож мөн бусдыг ойлгох хайрлах тал дээр анхаарна гэж бодож байгаа.Цаашдын мэргэжлийн хувьд би бизнесийн салбар болон хууль эрх зүйн салбарыг одоогоор сонирхож байна.
Одоохондоо 100% итгэлтэй биш байгаа ч би сонголтоо хийсэн үедээ бүх хүчээ дайчлан тухайн салбартаа амжилт гаргахаар хичээх болно. Миний хувьд хамгийн чухал зүйл бол үргэлж сайжирч, үргэлж илүү сайн зүйл рүү тэмүүлэх юм.
Надад байгаа боломжууд хүн бүрд байдаггүй мэдээг тул одоогийн амьдралдаа үнэхээр талархаж явдаг. Өнөөдөр өөрийн туршлагаасаа хуваалцсандаа баяртай байна. Туулж өнгөрүүлсэн бүхнээ эргэн харахад минь тусаллаа мөн цаашдын ирээдүйдээ итгэлтэйгээр харахад хүргэлээ.
Comments