Life at BSU #22
top of page

Life at BSU #22

Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцах “#LifeatBSU” булангийн 23-24 оны хичээлийн жилийн анхны зочноор Ахлах ангийн Математикийн У.Адууч багш оролцлоо. У. Адууч багш Кембрижийн Олон Улсын Шалгалтын Төвийн Математикын хичээлийн Шалгагч болох эрхээ 2022-2023 оны хичээлийн жилд авсан юм.


Q1: Сайн байна уу, Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Үржинхандын Адууч гэдэг. Би Улаанбаатар дахь Бритиш Сургуульд 4 дахь жилдээ, математикын багшаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Бритиш сургуулийн 12, 13 дугаар ангийн сурагчдад academic advanced математик болон further математик гэсэн хоёр төрлийн математикыг заадаг.


Q2: Таны бодлоор Математикын хичээл яагаад чухал вэ?

Бодит жишээ авч яривал, Өнөөдөр таны хүүхэд Кембриджийн Их сургуульд Биологийн ангид суралцъя, АНУ-д Хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшье, дэлхийн томоохон их сургуульд ямар нэгэн ангид ороод суралъя гэвэл ихэнх их сургуулиуд нь тэднээс математик чадварыг, математикийн шалгалтын оноо хүсээд байна л даа. Ийнхүү дэлхий нийтээрээ математикийн асуудлыг номер 1-д тавьчихсан, математикт тэр бүр хамаардаггүй шинжлэх ухааны чиглэлд хүртэл математикийн шалгуур тавиад байгаа нь өөрөө энэ шинжлэх ухаан хувь хүний хөгжилд, сэтгэн бодох чадварт, хувь хүний зан араншинд өндөр ач холбогдолтой гэдэг нь харагдаад байна. Мөн дээрээс нь Монгол улсад гэлтгүй Дэлхийн бүхий л сургалтын хөтөлбөрт математикийн хичээлийг, тухайн улсын эх хэлний хичээлтэй нь зэрэгцүүлэн 1 дүгээр ангиас төгсөх анги хүртэл нь заадаг. Харин Хими, Биологи гэдэг ч юм уу бусад хичээл дунд ангиас, эсвэл ахлах ангиас нь зааж байгаа нь энэ шинжлэх ухааны ач холбогдлыг тодоор харуулж байгаа болов уу.


Q3: Та Бритиш сургуулийн математикийн сургалтын системийн онцлогийг тайлбарлахгүй юу.

Аливаа боловсролын системд нэгдүгээрт ‘Хүнээ бий болгох, Хүнээ сургах’ нь чухал. Их Британийн боловсролын системд тэр хүнийг математикч болгохоос нь өмнө эхлээд амьдралыг танин мэдэх, байгаль орчноо танин мэдсэн, улмаар өндөр ёс суртахуунтай иргэн хүнийг бэлтгэхэд их анхаарч байгаа юм шиг санагддаг дотор нь ажиллаж байгаа хүний хувьд. Өөрөөр хэлбэл Их Британийн боловсролын тогтолцоог пирамидаар төсөөлбөл хамгийн өргөн, суурь хэсэгт академик мэдлэг хэт гүнзгийрч орохгүйгээр, юмсын учир шалтгаан дээр үндэслэн, олон төрлийн ерөнхий мэдлэг олгож, нийгэм хүрээлэн буй орчинд зохицон амьдрах иргэн үү анхаарал хадуулсан хандлага ажиглагддаг.


Ингэж суурь мэдлэгийг практик дасгалууд, олон олон туршилтуудтай хослуулан олгосноор тэр хүнийг амьдрал ахуйдаа математикийнхаа чадварыг хэрэглэх, цаашлаад асуудал шийдвэрлэх чадварт сургаж байгаа илүү амьд санагдсан. Харин ахлах ангийнхны хувьд илүү нарийн шинжлэх ухааны хичээлүүдийг ахисан түвшний хичээлүүдийг ирээдүйн мэргэжилдээ баримжаалан сонгон судалдаг.


Харин Бритиш сургуулийн бусад сургуулиас ялгарах онцлог гэвэл математикийн хичээлийн хувьд л гэхэд Дээд математикийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Интернейшнал сургуулиуд математикийн хичээлийг А level-ийн түвшинд буюу Advanced математикийн (9709) хичээлийг ихэвчлэн судалж байна. Харин бритиш сургуулийн хувьд Further mathematics (9231) буюу дээд математикийн хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөлбөрөөр амжилттай шалгуулсан сурагчдын хувьд гаднын их дээд сургуульд ороход давуу тал болохоос гадан тухайн их сургуульдаа дүйцүүлэн суралцах боломжийг ойлгодгоороо чухал ач холбогдолтой юм.


Миний хувьд энэхүү хөтөлбөр дээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Ахлах сургуульдаа их сургуулийн түвшний математикийн хичээлийг амжилттай судалж, гайхалтай үр дүнгүүдийг гаргаж, монгол хүүхдийн оюуны бядыг гайхуулж байгаа шавь нараараа үргэлж бахархаж сууна даа.


Q4: Таныг кембриджийн математикын шалгалтын шалгагч багш болсонд баяр хүргэе. Та энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

Кембрижийн Олон Улсын Шалгалтын Төв нь олон улсын шалгалтыг хүчин төгөлдөр байдлыг шалгадаг байгууллага юм. Дэлхий даяар 160 гаруй оронд 10,000 гаруй Кембриджийн олон улсын сургууль байдаг ба тэдгээр сургуулиудад сурч буй хүүхдүүд жил бүр энэ систем дээр шалгагдаж байдаг. Өнгөрсөн жил 576,000 хүүхэд Кембрижийн Олон Улсын Шалгалтын Төв-д шалгалт өгсөн. Тэр бүх хүүхдийн материалыг засахын тулд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Тэдний нэг болсон явдалдаа сэтгэл хангалуун байна.


Q5: Монголоос танаас өөр шалгагч багшаар ажиллаг хүн байдаг болов уу?

Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин Монгол багш нартаа, олон улсын хөтөлбөрийг олон жил амжилттай зааж яваа багш нартаа ийм боломж байдгийг өөрийн харуулж буй явдалдаа баяртай байна.




25 views0 comments
bottom of page