Post | The British School o
top of page

Амжилтын түүхүүд: Кэндогийн 19 дэх удаагийн УАШТ-д амжилттай оролцлоо.

Бритиш сургуулийн Кэндо клубийн сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Кэндогийн 19 дэх удаагийн УАШТ”-д амжилттай оролцлоо.

  • Багийн бүрэлдэхүүнд 10Х ангийн Б.Мишээл, 7Y ангийн Б.Сүрэн, 4-р ангийн Б.Сэцэн нар багтаж, мөнгөн медалийн болзлыг Б.Сэцэн хангаж өндөр амжилт үзүүллээ.

  • Харин насанд хүрэгчдийн ангилалд клубийн багш У.Амарбаатар алтан медаль, Б.Дамдинсүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.



Бритиш сургуулийн Кэндо клуб нь 2023 оны 10-р сараас хичээллэж эхэлсэн бөгөөд ийнхүү дөрвөн сарын хугацаанд “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцон, медалийн болзол хангаж өндөр амжилт гаргасныг дуулгахад таатай байна.



Сургуулийнхаа хамт олны өмнөөс сурагчдадаа болон дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

4 views0 comments
bottom of page