Life at BSU #21
top of page

Life at BSU #21

Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцах “#LifeatBSU” булангийн дараагийн зочноор Канадын ЭСЯ-наас жил бүр зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлсэн, 12-р ангийн сурагч Т.Уяхан оролцож, өөрийн Канадын ЭСЯ-д зочилсон сэтгэгдлээ хуваалцлаа.

Ахлах ангийн сурагчдын google classroom дээр Канадын ЭСЯ-наас жил бүр зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдаан зарлагдсан талаар сургуулийн дэд захирал Ноён Марк Рийд нийтэлсэн байсан. Үүнийг уншаад би маш их догдолсон бөгөөд “Энэ тэмцээн миний хувьд өөрийгөө туршин үзэх сайхан боломж юм байна, эсээгээ явуулаад үзэхэд буруудах зүйлгүй шүү дээ” гэж бодсон. Эсээний сэдэв нь “Таны бодлоор Канад, Монголын хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд манай хоёр улсын иргэд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?” гэсэн сэдэв байсан. Миний хувьд улс төр, эдийн засгийн өнцгөөс илүү соёл, зан заншлыг дурдан бичих нь зүйтэй санагдсан. Би эсээгээ “Соёл биднийг бусдаас ялгаатай болгож байдаг, бид бие биеийнхээ соёлыг судалж, суралцаж, хүндэтгэснээр манай хоёр улс хоорондын харилцаа зангидсан зангилаа мэт бат бөх болно - итгэл найдвараар холбогдсон үл тасрах холбоог бий болгох нь чухал хэмээн эхлүүлсэн. Үүний дараагаар хэрхэн улс хоорондын харилцаагаа улам бэхжүүлэхэд бие биеийнхээ соёлд суралцаж, туршлага хуримтлуулж одоо ч бат бөх байгаа харилцаагаа улам бүр бэхжүүлж болох өөрийн саналуудыг дурдсан.


Сургуулиас гараад Канадын элчин сайдын яам хүртэлх хугацаанд миний сэтгэл маш их хөдөлсөн. Би эхэндээ сандарч байсан ч дараа нь догдолж эхэлсэн. Бусад шалгарсан сурагчдын талаар, ямар хүүхдүүд, ямар сургуулиудаас шалгарсан болоо гэх бодол маань намайг догдлуулсан биз ээ. Зорьсон газраа ирэхэд, “утсаа шүүгээнд хийгээрэй” гээд өндөр хамгаалалттай бүс рүү орж байгааг маань тайлбарласан. Би хаалгаар ороход өрөөнд маш чимээгүй байсан ба 6 орчим хүн байв. Элчин сайд, Эрхэмсэг Хатагтай Кэтрин Ивкоф орж ирэхэд өрөөнд дуу чимээ буцан ирэв. Чимээгүй байдал бага багаар замхарч, бид бүгдээрээ Элчин сайдад өөрийгөө танилцуулах боломж гарлаа. Элчин сайд бидэнд баяр хүргэж, түүнтэй ярилцах үнэ цэнтэй цагийг бидэнд өгсөн бөгөөд бид элчин сайдын яам болон элчин сайдтай холбоотой сонирхолтой асуултуудыг асуусан. Түүнийг надад болон, над шиг олон охидод үлгэр дуурайлал болж байгааг нь хараад би ихэд биширсэн.

7 views0 comments
bottom of page