top of page

Life at BSU #18

Бритиш сургуулийн хамт олныг сургуультай холбох эгэл бус богино түүхүүдийг хуваалцах “#LifeatBSU” булангийн дараагийн зочноор Биеийн тамирын багш, дасгалжуулагч Б.Оргилсайхан багш оролцлоо.


Асуулт 1: Таны бодлоор биеийн тамирын боловсрол хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Баярмагнай овогтой Оргилсайхан гэдэг. Би Улаанбаатар дахь Бритиш Сургуульд 2016 оноос Биеийн тамирын багш, Дасгалжуулагч мэргэжлээрээ ажиллаж байна. Миний бодлоор Спорт гэдэг тухайн хүүхдийн сэтгэн бодох чадвар болон бусадтай харилцах харьцаанд, нээлттэй өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг, насан туршийн дадал зуршил юм. Мөн түүнчлэн спорт хүүхдийг сэтгэлийн хаттай, орчин үед өндрөөр үнэлэгддэг “багийн тоглогч байх” зан чанарт суралцуулдаг. Их үйлийг хийж бүтээх суурь нь өөрөө эрүүл бие, саруул ухаан учир дасгал хөдөлгөөнийг хэвшил болгох нь зөв болов уу гэж үзэж байна.



Асуулт 2: Та сургуулийнхаа онцлог, сурагчддаа дасгалжуулдаг арга барилаасаа хуваалцвал?

Манай сургуулийн зүгээс багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спорт дээр анхаарч дэмжиж ажилладаг. Удахгүй бусад багийн спортын төрлүүдээр Дүүрэг болон Улсын тэмцээнүүдэд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа. BSU U16 баг Футзалын “Улсын лигийн аварга баг”-аар шалгарч, BSU багаас 3 тамирчин Үндэсний U17 насны шигшээ багт дуудагдан Монгол улсын нэрийн өмнөөс тоглохыг харах нь манай сургуулийн хамт олны хичээл зүтгэлийг шагнасан үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Мөн Саяхан болсон Насанд хүрэгчдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай сургуулийн сурагчид оролцон Спортын Мастер, Спортын дэд Мастер, Спортын 1-р зэрэг, Спортын 3-р зэрэгийн болзол хангасан маш бахархууштай амжилт гаргалаа. Энэ нь BSU-ын биеийн тамирын хичээлд усан спорт их хувь эзэлдэгтэй холбоотой гэж бодож байна.


Асуулт 3: Таны BSU дахь хамгийн дурсамжтай мөч юу вэ?

Миний хувьд Улаанбаатар дахь Бритиш Сургуулийг төгсөн сурагчид маань амьдралын дараагийн хуудсаа эргүүлээд зав зай бага болдог ч гэсэн цаг гарган сургуульд ирж багш нартайгаа уулзаад явдагт талархдаг энэ мөчүүд их дурсамжтай санагддаг даа.


22 views0 comments

Comments


bottom of page