12-р сарын 12-ны Пүрэв гаригт Бритиш сургуулийн сурагчид "Хаусын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрөөлөө. Манай сурагчид Хаусын өдрөө хөгжилтэй, бүтээлч байдлаар өнгөрөөсөн бөгөөд нэг нэгэндээ баярын мэндчилгээг илгээж, асуулт хариултын болон шүлгийн тэмцээн явуулж мөн хамтдаа чөлөөтэйгөөр дуулах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өдрийн туршид явуулж хөгжилтэй завгүй нэгэн өдрийг өнгөрөөлөө.
Энэ мэт өдрүүд нь сурагчдад бие биетэйгээ илүү дотно болох боломжийг олгохоос гадна өөрсдийн бүтээлч байдлаа илэрхийлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн, шинэ жилийн уур амьсгалыг хамтдаа мэдрэх боломжийг олгодог билээ.
Comentarios