top of page

BSU x TALK

  • 7 hours ago
  • 1 min read

Бямба гарагт Улаанбаатар дахь Бритиш Сургуульд “BSU Talks” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээнд BSU-ийн сурагч болон Бага сургуулийн хичээлийн эрхлэгч зэрэг нийт зургаан илтгэгч оролцож, “Ideas in Action” буюу “Санааг бодит ажил болгох нь” сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулсан юм. Илтгэгчид өөрсдийн гаргаж байсан шинэ санаагаа хэрхэн хөгжүүлж, улмаар бодит байдал болон хэрэгжүүлж байсан туршлагаасаа хуваалцлаа.


Арга хэмжээг сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга Чингүнжав болон Sixth Form-ийн сурагчид зохион байгуулсан бөгөөд энэ нь зөвхөн илтгэлийн арга хэмжээ бус, сурагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, өөртөө итгэх итгэл, нийгмийн хариуцлага зэрэг чадварыг харуулсан утга учиртай үйл явдал боллоо.


Тус арга хэмжээнд BSU-ийн сурагчдаас гадна Улаанбаатар хотын бусад сургуулиудын сурагчид хүрэлцэн ирж оролцсон. Мөн BritCham-ийн гишүүн байгууллага болох Christina Noble Foundation-д тодорхой тооны тасалбар олгож, тус байгууллагын хүүхдүүдэд арга хэмжээнд оролцох боломжийг бүрдүүлсэн юм.




 
 
bottom of page