Бритиш сургуулийн 13-р ангийн сурагч Г.Халиунаа, БНХАУ-ын ХонгКонг хотноо зохион байгуулагдсан VII дахь удаагийн Олон улсын эдийн засгийн олимпиад (IEO)-д амжилттай оролцож, ганцаарчилсан ангилалд мөнгөн медаль, багийн Бизнесийн кейс судлал төрөлд 18-р байр эзэллээ.
Нобелийн эдийн засгийн шагналт Эрик Маскинын нэрэмжит тус олимпиад нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс өндөр амжилттай ахлах сургуулийн сурагчдыг цуглуулж, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ур чадвараа сорих боломж олгодог.
Оролцогч улс бүр тус олимпиадын эцсийн шатанд эх орноо төлөөлөн оролцох 5 шилдэг сурагчийг шалгаруулдаг ба дотооддоо үндэсний олимпиадыг зохион байгуулдаг ба энэ жил, Г.Халиунаа Монгол улсыг баг бүрэлдэхүүнд нийт 53 улсын 240 гаруй оролцогчтой өрсөлдлөө.
Олимпиадын эхний шатуудад сурагчид бие даан өөрсдийн Эдийн засаг, Санхүүгийн мэдлэгийг сорьдог бол гуравдугаар шатанд багаараа 24 цагийн турш Бизнесийн бодит кейсүүд дээр хамтран ажиллаж, дүн шинжилгээ хийдэг байна.
Энэ жилийн олимпиад ‘Санхүүгийн мэдлэг сорих’ шатыг мэргэжлийн нягтлан бодогчдын дэлхийн хэмжээний байгууллага АССА /Association of Chartered Certified Accountants/ буюу Итгэмжлэгдсэн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан нь онцлог боллоо.
BSU-гийн хамт олны өмнөөс сурагчдаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!
Comments