top of page

✋Anti-Bullying Week✋

Энэ долоо хоногт тохиож буй “Дээрэлхэлтийн эсрэг” долоо хоног нь Бритиш сургуулийн жилийн туршид зорин хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нарийн уялдаж байгаа бөгөөд дээрэлхэлтийг таслан зогсоож бусадтай хүндэтгэлтэй харьцахыг уриалан “нэгэндээ энэрэнгүй хандъя” гэх уриан доор олон төрлийн үйл ажиллагааг зохиож байгаа. Мягмар гаригт бусдын өвөрмөц онцлог байдлыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан “Онцгой оймсны өдөр”, “Хүндэтгэлийг сонгоорой” уулзалт, Талархлын захианы аян” зэрэг олон үйл ажиллааг амжилттай зохиолоо.

Сурагч нарын бичсэн талархлын захидал нь эерэг хандлагыг түгээж бусдад сэтгэлийн үгээ илэрхийлэх сайхан боломж болсон бөгөөд манай сургуулийн 6C үнэт зүйлсийг бататгасан зөв хандлагыг түгээсэн үйл ажиллагаа болж байна.

Энэхүү сурагчдын бичсэн талархлын үгсээр Бритиш Улаанбаатар сургууль сүлд модоо чимэн шинэ жилийн уур амьсгалыг авчрахаар төлөвлөөд байна.

Бид энэ жилийн дээрэлхэлтийг зогсоох аянд идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа талархал илэрхийлье. Энэ чиглэлээр асар их ажил хийгдэж байгаа бөгөөд бидний хийж буй бүх зүйлд хамгийн шилдэг нь байхын тулд хичээнгүйлэн ажиллаж цаашид илүү сайжруулахаар эрмэлзсээр байна.



1 view0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page