Манай дэлхий өөр өөр гарал үүсэл, амьдралын туршлага, итгэл үнэмшил, хувь хүний шинж чанар зэрэг олон зүйлсээр дүүрэн байдаг бөгөөд өнөөдрийн даяарчлагдсан нийгэмд өрөөл бусдын онцлог байдлыг анзаарахгүйгээр сурах нь хүүхдүүдийг орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахад томоохон сул тал болдог.
Шинэ орчинд дасан зохицоход насанд хүрсэн хүмүүст ч бэрхшээлтэй байдаг ба тэд шинэ хэл, танил бус зан заншил, шинэ хүмүүстэй танилцах болон соёлын цочролтой нүүр тулан дасан зохицох шаардлага бий болно. Иймд өөр өөр үзэл бодол, амьдралын хэв маягтай сурагчдаар ангийг бүрдүүлснээр сурагчид шинэ соёл нийгэм болон бусад хүмүүсийн өвөрмөц зан заншил, зан чанаруудын талаар мэдлэгээ баяжуулж, илүү нээлттэйгээр хичээлд оролцох боломж нээгддэг. Аюулгүй, сонирхолтой орчинд олон удаа практик хийснээр таны хүүхэд ирээдүйд ажлын ямар ч орчинд амжилттай хөгжихөд шаардлагатай ур чадварыг өөрт бий болгодог.
Иймд хүүхдийг ирээдүйн ажлын орчинд сайн бэлтгэхийн тулд амьдралд нь хэрэг болох чухал мэдлэг бол олон талт байдлын талаар ойлголт юм. Хүүхэд ангидаа олон талт байдлын ач тусыг мэдрэх боломжтой гурван арга замыг танилцуулъя.
1. Шинэ орчин болон туршлага хуримтлуулах нөхцөл байдалд нээлттэй байх
Анги доторх олон талт байдлыг харуулах нэг арга бол багш, туслах багш нарын ур чадвар юм. Багшийн үлгэрлэн дуйрайлалт нь олон талт сургалтын орчны чухал хэсэг бөгөөд сурагчдын онцлог шинж чанарыг хүндэлж, хичээлийн явцад үүнийг нь тодруулж бусдад харуулах байдлаар хичээл явуулах нь үр дүнтэй арга болдог. Учир нь сурагчдын үзэл бодлыг хэрхэн үнэлж хичээлд оролцуулна төдий чинээ өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт суралцдаг.
2. Чухал суурь чадваруудыг нь дэмжихэд нь туслах
Хичээлийн явцад өөртөө итгэлтэй байх нь олон хүүхдүүдийн дунд суралцах явцад үүсэх чухал чадваруудын нэг юм. Ангид олон талт байдлыг тусгах нь тухайн сурагч бусад үе тэнгийхнийхээ үзэл бодолыг сонсож, хүндэтгэж мөн илүү шүүжлэлтэй сэтгэх чадварыг хөгжүүлэх юм. Хүүхдүүд бол эргэн тойрныхоо бүх мэдээллийг шингээж авдаг хөвөн бөгөөд үе тэнгийнхэн нь эдгээр ярианд оролцдог байх нь чухал юм. Тиймээс бусад оюутнуудад хэрэгтэй өөр нэг чадвар бол бусдыг сонсох (Эмпати) чадвар юм. Бусад сурагчдын өөртөө итгэх итгэл, хандлагыг ойлгосноор оюутан өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хандлагатай болдог.
3. Суралцах дадал зуршлыг сайжруулах
Дээр дурдсан хоёр аргаас гадна, өөр өөр сурагчдын үзэл бодолд тулгуурлан сурагчдын олон талт байдлын ур чадварыг хөгжүүлэх боломжтой болдог. . Анги доторх олон талт байдал нь хүүхдүүдийн танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг ба цаашлаад ангид харилцан яриа, хэлэлцүүлэг хийх орчныг бүрдүүлж өгснөөр ангийн идэвх оролцоог нэмэгдүүлэхээс гадна сурагчдын нөхөрлөлийн харилцаанд эерэгээр нөлөө үзүүлдэг байна.
Comments