top of page

Б.Тэргэл 🎉 Дэлхийн шилдэг их сургуулиудын #51, Их Британид #8-т эрэмбэлэгддэг Бристолын Их сургууль (The University of Bristol)-д тэнцлээ! 🇬🇧✨

  • Apr 1
  • 1 min read

‘The University of Bristol’ хууль, нийгмийн ухаан болон шинжлэх ухааны чиглэлээр чиглэлээр дэлхийд тэргүүлэгч топ судалгааны их сургуулиудын нэг бөгөөд, Их Британийн тэргүүлэх 24 их сургуулийн нэгтгэсэн ‘Russell Group’-ийн гишүүн юм.🎓


Б.Тэргэл Олон улсын хуулийн чиглэлээр суралцах бөгөөд тус суралцах хугацаандаа хууль, олон улсын харилцааны чиглэлээр бодит туршлага хуримтлуулахын зэрэгцээ Clifford Chance, Linklaters зэрэг “Magic Circle” ангиллын, дэлхийн нэр хүндтэй хууль зүйн фирмүүдэд дадлага хийх боломжтой. Мөн төгсөөд SQE шалгалтыг өгснөөр Англид хуульчаар ажиллах мэргэжлийн эрх авах боломж бүрдэнэ.⚖️


💬“Жаахан тайвширч, зөв замаар явж байгаагаа мэдсэндээ их бахархаж байна. Дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа.” хэмээн Тэргэл сэтгэгдэлээ хуваалцлаа 💙




✨ Тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ энэ амжилтыг бүтээсэн Тэргэлдээ БАЯР ХҮРГЭЕ!


✨ Түүнийг дэмжсэн багш нар, counselor баг, гэр бүл, найз нөхдөд нь мөн халуун баяр хүргэе! 💙💙💙


bottom of page