BSU Ногоон, тогтвортой эдийн засгийн боловсролыг бодитоор хэрэгжүүлж байна.
- Khongorzul Badamsukh
- 5 hours ago
- 1 min read
Нийслэлийн Ерөнхий боловсролын Бритиш сургууль нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн өнөөгийн сорилтыг бага ангиас эхлэн сургалтын агуулгаар хүргэдэг билээ. Үүний зэрэгцээ сургуулийн орчинд ногоон, тогтвортой эдийн засгийн ойлголтыг өдөр тутмын орчинд бодитоор хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Худалдаа хөгжлийн банкны Ногоон санхүүжилтийн албаны хамт олонтой хамтран сургуулийн удирдлага, хамт олон болон ахлах ангийн сурагчдад тусгайлан зориулсан цогц, шат дараатай сургалтыг амжилттай зохион байгууллаа. Өнөөдрийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтаар Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, Ногоон ур чадвар ба ирээдүйн мэргэжлийн чиг хандлага, Монгол Улсад хэрэгжиж буй ногоон санхүүжилт болон ESG зарчмууд, мөн BSU хэрхэн “Ногоон сургууль” болон төлөвшиж буй бодит туршлагыг цогцоор танилцуулсан юм.
BSU нь 2021 оноос хойш Green Garden санаачилга, хүлэмжийн аж ахуй, мод цэцэг тариалалт, дахин боловсруулалтын дадал, сурагчдын Eco-Club оролцоо зэргээр сургуулийн орчноо “амьд лаборатори” болгон хөгжүүлж ирсэн. Энэ нь сурагчдад байгаль орчны боловсролыг онол төдийгүй бодит орчинд туршиж, ойлгож сурах боломжийг бүрдүүлж байна.
Цаашид BSU сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, мөн Eco-Schools / Green Flag олон улсын чиглэлд ахиц гаргах зорилт тавин ажиллаж байна.







