top of page
Search

Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөлөөс (COBIS) олгодог “Шилдэг сурагч”-ын шагналын эзэн боллоо

Updated: Jun 24

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн гурван сурагч Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөлөөс (COBIS) олгодог “Шилдэг сурагч”-ын шагналын эзэн болсныг дуулгахад таатай байна. Энэхүү шагнал нь сурагчийн академик амжилт, сургуулийн хамт олондоо оруулсан нийгмийн хувь нэмэр зэргийг үнэлэн олгодог юм.


Бритиш сургууль нь Монгол улс дахь цор ганц Олон Улсын Бритиш Сургуулиудын Зөвлөлийн гишүүн сургууль бөгөөд уг зөвлөл нь гадаадад байгаа Британий сургуулиудыг чанарыг хангах баталгаатай гишүүнчлэл бүхий байгууллага юм.


COBIS-ийн гишүүнчлэлтэй 450 гаруй сургууль нь Европ, Ази, Африк, Ойрхи Дорнод, Америк тивийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ба нийт 17,000 гаруй багш нар 165,000 сурагчдад боловсрол олгодог. Энэ жил 127 гишүүн сургуулийн 328 сурагчид энэхүү шагналын эзэн болсноос гурван сурагч нь Бритиш сургуулийн сурагчид байлаа.

  • 12 -р ангийн сурагч Г.Халиун - Ер бусын академик амжилт

  • 12-р ангийн сурагч А.Нандин - Сургуулийн хамт олондоо оруулсан нийгмийн хувь нэмэр

  • 11-р ангийн сурагч Б.Оюу-Ундрам - Сургуулийн хамт олондоо оруулсан нийгмийн хувь нэмрийг тус тус үнэлжээ.


Сурагчдын сурах хүсэл эрмэлзэл, энэрэнгүй сэтгэл, бусдад өөрсдийн академик ур чадвараа ашиглан туслах чин сэтгэл нь энэхүү хүндтэй шагналуудыг хүртэхэд хүргэлээ. Бритиш сургуулийн сурагчид олон улсад зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгааг харах нь үргэлж гайхалтай байдаг. Та бүхэн манай гурван сурагчдын баярыг хуваалцаарай.


Сургуулийн Захирал

Марк Рийд



9 views0 comments

Comments


bottom of page