top of page

"UBAC - Усанд сэлэлтийн тэмцээн 2023"

Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн багш сурагчид Монголын Олон Улсын Дунд Сургуулиудын Холбооноос зохион байгуулдаг 2023 оны Усанд Сэлэлтийн Тэмцээнд багаараа амжилттай оролцон, 19 медалийн эзэн боллоо.

Тухайлбал,

🏆8Y ангийн сурагч Т.Будбилэг = 3 Алт, 1 Хүрэл

🏆10X ангийн сурагч Б.Эрхэмбаяр = 2 Алт, 3 Мөнгө, 2 Хүрэл

🏆10Y ангийн сурагч А.Мядагмаа = 1 Алт, 1 Мөнгө, 2 Хүрэл

🏆8X ангийн сурагч Б.Эрдэнэбаяр = 3 Мөнгө, 2 Хүрэл

🏆9X ангийн сурагч У.Мишээл = 1 Мөнгө, 2 Хүрэл

🏆13-р ангийн сурагч А.Сугармаа = 2 Хүрэл медалийн эзэн болжээ.

Зөвхөн сурагчид төдийгүй, биеийн тамир , усанд сэлэлтийн хичээлийн Х.Найгалмаа, Б.Цог багш нар Монголын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн "Мастерс-т" амжилттай оролцжээ. Нийт сургуулийн хамт олон, сурагчдадаа үлгэр жишээ болон, манлайлсан багш нартаа талархал илэрхийлье.

Түүнчлэн биеийн тамирын багш ноён Каллюм Арис 2022 онд зохион байгуулагдсан 30 дахь удаагийн Монгол улсын насанд хүрэгчдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон, "Монгол Улсын Спортын Дэд Мастер" болзлыг хангасан ба, хүндэт тэмдгээ хүлээн авсан баярт үйл явдал тохиолоо.


Спортоор хичээллэх нь сурагчдын эрүүл мэнд, бие бялдарт эерэг нөлөө үзүүлэхээс гадна, сэтгэн бодох, багаар ажиллах болон даван туулах чадваруудыг нэмэгдүүлдэг. Спорт болон биеийн тамирын хичээл нь Их Британийн сургалтын системд 0-13 ангид заавал судлах ёстой цорын ганц хичээл ба, усанд сэлэлтийн хичээлийг Английн усанд сэлэлтийн зэргийн дагуу мэргэжлийн багш нар заан явуулж байна.

9 views0 comments

Comments


bottom of page