top of page

BSU High Tea - ''Англи Үдийн Цай болон Нетворкинг арга хэмжээ''

Updated: Apr 20, 2023

Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн зүгээс зочид, төлөөлөгчид болон эцэг эхчүүдэд зориулан жил бүр бие даан зохион байгуулдаг Англи Үдийн Цай болон Нетворкинг 'BSU High Tea' үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлгийн үеэр эцэг эхчүүд английн үдийн цайны соёлтой танилцан, хүүхэд хүмүүжлийн талаарх орчин үеийн арга барилууд болон холбогдох сэдвүүдийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлэн, санал бодлоо солилцдог юм. Бид олон улсын сургуулийн хувьд хүрээлэн буй орчиндоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, дэлхий дахинаа шинээр өрнөж буй боловсролын сэдвүүдийг түүчээлэн, хэлэлцүүлэг өрнүүлэхдээ таатай байдаг.

2023 оны Хэлэлцүүлгийн сэдвээр: AQ - Тэсвэр хатуужлын чадамжийн хэрэгцээ болон хурдацтай өөрчлөгдөж буй ирээдүйд үзүүлэх нөлөөг ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авч амралтын өдрөө зориулан хүрэлцэн ирсэн:

  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин Сайд, Эрхэмсэг Ноён Филип Малон,

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайд, Эрхэмсэг Ноён М.П.Сингх,

  • Япон Улсын Элчин Сайд, Эрхэмсэг Ноён Кобаяши Хироюки,

  • АНУ-ын Элчин Сайд, Эрхэмсэг Ноён Ричард Буанган болон нийт эцэг эхчүүд, зочид, төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.


240 views0 comments

Commentaires


bottom of page