🇲🇳 7-р ангийн сурагч Н.Оюундарь “И.С.Бах нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааны 1-р байранд шалгарлаа.
- Mar 24
- 1 min read
🇲🇳 Бритиш сургуулийн 7-р ангийн сурагч Н.Оюундарь “И.С.Бах нэрэмжит – XXI зууны Монгол дахь өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан”-ны 7-9 дүгээр ангийн сурагчдын мэргэжлийн ангилалд амжилттай оролцож, 1-р байранд шалгарлаа.
Энэхүү уралдаан нь төгөлдөр хуур хөгжмөөр суралцаж буй өсвөрийн авьяастнуудын ур чадварыг нээн хөгжүүлэх, сонгодог урлагийн уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг.
Оролцогчид И.С.Бахын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд болон өөрсдийн сонгосон зохиолуудыг өндөр ур чадвар, мэдрэмжээр амилуулан толилуулж, шүүгчдийн өндөр үнэлгээг хүртсэн юм.
Сонгодог урлагийн ирээдүй болсон авьяаслаг Оюундарьдаа баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!






