top of page

2022 онд төгсөж байгаа нийт сурагчиддаа баяр хүргэе



6 дугаар сарын 17-ний өдөр сургуулийн гаднах талбайд төгсөх ангийн сурагчид маань сургуулийн авьяаслаг сурагчдын тоглолтыг үзэж, ажилчид, багш нартай хамт баяраа тэмдэглэлээ.

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь хүсэл тэмүүллээ нээж, сурлагын амжилтаа ахиулж, нийгэм, сэтгэл санааны хувьд өсөн дэвжиж, сэтгэл хөдөлгөм ирээдүйгээ хүлээж байгаа төгсөгчдөөрөө бахархаж байна. Эдгээр сурагчдын ихэнх нь дэлхийн эргэн тойрон дохь их сургуулиудад тэнцсэн урилгаа хүлээн авсан ба зарим сурагчид өөрийн хүсэл тэмүүлэл, сонирхлын дагуу өөр сургалтад хамрагдах болон жилийн завсарлагааны сонголтыг хийлээ.



Бритиш сургууль сурагчдаа сургуулиа төгсөөд өөрт тохирох сонголтыг хийхэд үргэлж туслахад бэлэн байдаг ба цаашид суралцах хүсэлт гаргавал тэд өөрсдийн хүсэл тэмүүлэл, авьяас чадвартаа тулгуурлан өөрт тохирсон дэлхийн коллеж, их сургуульд суралцах боломжтой байдаг. Их сургуулийн санал болгож буй өргөн цар хүрээ болон Бритиш сургуулийн сурагчдын судалж буй хичээлүүд нь манай төгсөгчдийг дэлхийн шилдэг байгууллагуудад өөрсдийн хүсэл тэмүүлэл, чадамж, авьяас чадвар зэргийг илэрхийлж харуулан гэдэгт бид итгэлтэй байдаг.

Сургууль дотор бид бүх сурагчдыг хэрхэн сурах үйл явцаа сайжруулах, тэдний хүсэл тэмүүлэл юу болох, мэргэжлүүдийн талаарх анхан шатны санаануудыг ойлгуулахыг эрмэлздэг. Манай их сургуулийн зөвлөгч нар, сурагчдын эцэг эх, болон багш нар сургууль төгссөний дараах сурагчдад тохирсон сонголтуудыг тодорхойлохын тулд эрдэм шинжилгээ, тухайн орны соёл болон газарзүйн хүчин зүйлсийг харгалзан ажилладаг. Үүний үр дүнд манай сургуулийн төгсөгчид удахгүй дэлхийн гайхалтай их дээд сургуулиуд, хөтөлбөрүүдэд суралцахад бэлэн болжээ. 2022 оны төгсөгчдөдөө амжилт хүсье!



83 views0 comments

Commentaires


bottom of page