top of page

Шинэ жилийн баярын тоглолт

Жил бүрийн уламжлал ёсоор Бритиш сургуулийн сурагчид, ажилчид хичээлийн улирлын сүүлийн долоо хоногт Зул сарын баярын тоглолтоо амжилт дүүрэн зохион байгууллаа.

Сургуулийн цэцэрлэгийн наснаас эхлэн ахлах ангиуд хүртэл нийт сурагчид эцэг эхчүүд, найз нөхөд, багш нарын өмнө тайзан дээр ид шидийн мөчүүдийг хамтдаа бүтээлээ. Авьяаслаг сурагчид маань урлагийн тоглолтуудыг ар араасаа үзүүлэхээс гадна шинэ жилийн үзэсгэлэн худалдаанаас шинэ жилийн холбогдолтой олон төрлийн бүтээгдэхүүн амттанаас сонголт хийх боломжтой байсан.

Шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд манай сургуулийн сурагчдын клуб, нийгэмлэгүүд өөрсдийн үйл ажиллагаа болон санаачилсан төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бусадтайгаа хуваалцах боломж олдсон.

Энэ өдөр бол манай сурагчид болон багш нарын олон сарын бэлтгэл, хичээл зүтгэлийг харуулсан мартагдашгүй өдөр болон өнгөрсөн.

Сурагчдын өвлийн амралтыг угтан хичээлийн долоо хоногоо өндөрлүүлэх гайхалтай үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон нийт сурагчид багш нартаа халуун баярыг хүргэе! Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе



6 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page