top of page

Хэрхэн өөрт тохирсон их сургуулийг сонгох вэ?

Ихэнх хүмүүс ахлах ангиа төгссөний дараа их сургууль болон коллежид сурах хүсэлтэй байдаг. Өөрийн сурах сургуулийг сонгох нь чухал ч ирээдүйн амьдралд хэрэгтэй сургуулийг сонгох нь илүү чухал юм. Иймээс сонгосон сургуульруугаа хүсэлт явуулахаас өмнө өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.


Та ахлах ангиа төгсөөд юу хийхийг хүсэж байна вэ? Та ямар зүйл хийхэд таны сэтгэл санаа тайван, жаргалтай байдаг вэ? Таны их дээд сургуулийн орчин ямар уур амьсгалтай байвал таны суралцах үйл явцад тусална гэж бодож байна вэ?


Мөн таны сонгосон сургуулийн нэр хүндээс гадна таны суралцах үйл явцыг илүү үр дүнтэй болгохын тулд та болон танай гэр бүл хэд хэдэн хүчин зүйлийг тунгаан бодож, ярилцах хэрэгтэй. Өөрт тохирсон сургуулиа сонгоход танд туслах 2 чухал хүчин зүйлийг бид судалж доор оруулаа.



1. Бусдын ямар сургууль сонгосон болон юу хийж байгааг бодохоос илүү өөрийг тань юу илүү аз жаргалтай болгох талаар бодоорой.


Нэг ахлах сургуульд сурч байгаа сурагчид адилхан сургуульруу хүсэлт явуулах тохиолдлууд их гардаг ба энэ үзэгдэл нь ардаа олон төрлийн шалтгаантай байж болох ч хүн бүр өөр өөр үзэл бодолтой учир таны жинхэнэ хүсэл тэр сургууль биш ч байж болох юм.

Их сургуулийн талаарх өөрийн таамаглалуудаа баталгаажуулахаас гадна төрөл бүрийн судалгаа хийж өөрийн сонголтуудаа арвижуулах боломжтой гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Мөн бусдаас өөр сургууль сонгохын зэрэгцээ өөрийн доторх хүнээ сонсож өөрт учир утгатай, сэтгэл хангалуун суралцаж болох сургууль эсэхийг нягталж үзээрэй.




2. Тухайн сургуулийн дэлхийн болон улсдаа жагссан байрыг харахаас илүү таны бие хүн болон ирээдүйн ажилд тань ямар үр өгөөжтэй тохирч байгаа талаар бодоорой.


Өөрт зөв тохирох сургуулийг хайж байхдаа өөрийгөө хэн бэ гэдгийг давхар олж мэдээрэй. Өөртөө тохирох сургууль дээр анхаарал төвлөрүүлж хайж, сургуульдаа элссэнээр 4-5 жилийн дараа илүү их өөрт хэрэгтэй зүйлээ та олж авах юм. Өөрөөр хэлбэл тухайн хугацаанд сургуулиа хаях болон хичээлдээ дургүй болж цаг алдалгүй эерэг байдлаар өөрийн боловсролд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Сургууль сонгохдоо дараах зүйлүүдийг анхаарч үзээрэй. Үүнд:


  • Ирээдүйн ажил мэргэжил, зорилгодоо хүрэхийн тулд танд хэрэгтэй зүйл энэ сургуульд байгаа эсэх

  • Тухайн сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу та сурч чадах эсэх

  • Сургуулийн тохижилт, хотхоны амьдрал таны хүссэн уур амьсгалыг бүрдүүлж байгаа эсэх. Мөн та бүхэл өдрийн турш хичээлд суух магадлал бага учир сургууль дотор өөрийгөө хөгжүүлж болох зүйл байгаа эсэхийг шалгах нь чухал юм. Жишээлбэл тухайн сургууль таны сонирхсон хичээлээс гадуурх үйл ажиллагааг санал болгох эсэх, оюутны холбоо байгаа эсэх зэрэг.

  • Сургуулийн эргэн тойрон. Тухайн сургууль байгаа хот хэр сонирхолтой түүхтэй газар вэ? Сургуулийн эргэн тойронд та юу хийх боломжтой вэ? Таныг завгүй байлгах хангалттай үйл ажиллагаа болон ажил байгаа юу? Зэрэг асуултуудыг өөртөө мөн тавих хэрэгтэй.


Дээрх дурдсан мэдээллээс гадна өөрийн орохыг хүсэж байгаа их сургуулийн жагсаалтыг гаргаж дараа нь бүгдийн маш нарийн судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их сургуулиа сонгохдоо судалгаа хийж байгаа ч үүнийгээ зогсоохгүй байх нь илүү чухал юм.

Ихэнх сурагчид сургуульд орох болон төгссөний дараах амьдралын талаар чухалчилж авч үзэг. Гэхдээ сургуульд орсон өдрөөс эхлээд төгсөх хүртэл 4-5 жилийн хугацаанд та тэр сургуулийн нэг хэсэг байх учир энэ хугацаанд таны амьдралд юу тохиолдох ямар боломж гарч ирэх талаар бодох нь мөн чухал юм.

Судалгаа хийхдээ дараах зүйлүүдийг анхаараарай:

  • Тухайн сургуулийн хэв маяг болон эргэн тойрны амьдрал

  • Идэвхтэй байх үнэлгээ

  • Сургуулийн олон талт байдал

  • Байрлах байр сууц (дотуур байр)

  • Санхүү - Төлбөрийн талаарх мэдээлэл болон тэтгэлэг авах боломжтой эсэх.

Их сургуулиа судлахдаа олон их сурвалж ашиглаарай.


Сургуулийн танилцуулга, вебсайт, нийгмийн суваг, их сургуулийн хэвлэлүүд, одоогийн болон төгссөн оюутнууд, сургуулийн тойм зэрэг олон талаас нь сургуулийг судлах хэрэгтэй.

Та өөрийгөө хэдий чинээ их мэдлэгээр ханган төдий чинээ өөрт тохирсон зөв сонголтыг хийх боломжтой. Сургуулийн мэдээллийг ашиглахаас гадна өөр хэрэг болох холбоосуудыг доор орууллаа:

Хамгийн сүүлд таны судалгаа дуусах үед та хүссэн сургуульдаа өргөдөл гаргахад бэлэн болно. Шийдвэр гаргах, оролцох, амжилтад хүрэх чадварууддаа итгээрэй. Таны сонголт таны гарт байх болно.





344 views0 comments

Comments


bottom of page