Улаанбаатар дахь Бритиш сургууль хичээлийн шинэ жилийн анхны сурагчдын нэгдсэн хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Хурлаар Сурагчдын зөвлөлийн дарга нар болох Head Boy- О.Ашид-Амар болон Head Girl - Г. Анунгоо нар нийт сурагчдад хандан үг хэлж, сургуулийн найрал дууны хамтлаг тоглолтоо сурагчдад толилуулж, мөн сургуулийн орчинд хариуцлагатай сурагчид тодрох зэрэг томоохон үйл явдлууд боллоо. Хурлаар Сурагчдын зөвлөлийн гишүүд болон Префект багийн гишүүдийг нийт сурагчдад таниулж мөн дөрвөн хаусын ахлахуудад тус тусын хаусын тэмдгийг гардуулж нийт сургуулийн ажилчид болон сурагчдад танилцуулав.
Сургуулийн Хаусын ахлахууд сургуульд болох арга хэмжээ зохион байгуулах, хаусын онооны явцыг хянах, шинэ сурагчийг хүлээн авах, бусдад эерэг үлгэр дуурайлал үзүүлэх зэргээр манай сургуульд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Үүнээс гадна тэд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн үнэт зүйлс болох тууштай байдал, итгэл үнэмшлийг Их Британий боловсролын уламжлалтай нийцүүлэн манай сургуулийн Хаусын системийн гол цөмийг бүрдүүлдэг.
Улаанбаатар дахь Бритиш сургууль нь сурагчдад манлайлал, зохион байгуулах, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэхэд анхаарч, тэднийг нэг нэгнээсээ зөв үлгэрлэл авч зайлшгүй эзэмших ур чадваруудыг өөрийн болгоно гэдэгт итгэдэг.
2024-25 оны хичээлийн жилд Э.Номин, Д. Эмүүжин, Г.Ананд, П.Анар-Эрдэнэ, Б.Нандин, Э.Агиймаа, Ж.Эгшиг, Б.Тамир нар Хаусын ахлагчид болсныг дуулгахад таатай байна.
Улаанбаатар дахь Бритиш сургуулийн бүх сурагчид Их Британи, Ирландын гэгээнтнүүдийн нэрээр нэрлэгдсэн Эндрю (Цэнхэр), Дэвид (Шар), Жорж (Улаан), Патрик (Ногоон) гэсэн дөрвөн хаусуудын аль нэгэнд харьяалагддаг байгаа.
Kommentare