top of page

Мод тарих өдөрлөг болж өнгөрлөө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” төслийн хүрээнд Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчдын санаачилгаар 100 гаруй сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

Ойн хомсдол, доройтол мөн цөлжилттэй тэмцэхийн тулд үүний сацуу тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах зорилгоор Улаанбаатар дахь Бритиш сургуулийн Эко клубын гишүүд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдийг уриалж дөрвөн төрлийн мод тарих ажлыг зохион байгууллаа.

Манай сурагчид өөрсдийн амралтаа нэг өдрөө зориулан мод тарьж эх дэлхийдээ дэлхийн иргэн байх өөрсдийн үүргээ зохистойгоор гүйцэтгэхийг харах таатай байлаа.

Мод тарих үйл ажиллагаа нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэх,уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх жижиг алхам байсан бөгөөд Улаанбаатар дахь Бритиш сургууль нь ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын нэг гэдгээ бататгасан үйл явдал юм.



1 view0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page