top of page

Кембрижийн албан ёсны сертификатаа гардан авсан Бритиш сургуулийн бүх ахлах ангийн сурагчдадаа халуун баяр хүргэе!

Кембрижийн албан ёсны сертификатаа өнөөдөр гардан авсан Бритиш сургуулийн бүх ахлах ангийн сурагчдадаа халуун баяр хүргэе!

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 12 болон 13-р ангийн сурагчид өнөөдөр IGCSE, AS болон A түвшний Кембрижийн гэрчилгээгээ хүлээн авлаа. IGCSE болон олон улсын AS / A Level нь Их Британийн сурагчдын төгсөлтийн ерөнхий шалгалттай дүйцэх олон улсын шалгалтууд юм.

IGCSE нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурагчдын академик чадварыг харуулдаг батламж бөгөөд дэлхийн хаана ч ажиллаж сурахад томоохон нөлөө үзүүлдэг. IGCSE нь 14-16 насны сурагчдад зориулсан олон улсын шалгалт бөгөөд нарийн мэргэжлийн хичээлийн сонголтод бэлтгэдэг ба тус шалгалтыг дэлхийн 160 гаруй оронд авдаг.

Үүний нэгэн адил дэлхий даяар мянга мянган сурагчид Cambridge International AS & A Levels-ийн тусламжтайгаар жил бүр тэргүүлэх их сургуулиудад элсэн ордог. Тус хөтөлбөр нь сурагчдад хичээлийг илүү гүнзгий судлах боломжийг олгож, бие даан сэтгэн бодох чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой.

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн сурагчид суралцахыг хүссэн мэргэжлээрээ дэлхийн шилдэг их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой байдаг бөгөөд үүний тулд тэд шаргуу хөдөлмөрлөж өндөр үр дүнг авчрахаар хичээн суралцдаг. Үүний нэг жишээ болсон дээрх үйл явдлыг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.



2 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page