Улаанбаатар дахь Бритиш Сургууль ЮНЕСКО-оос жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн номын өдөр”-г тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдөр нь ном унших, хэвлэн нийтлэх, зохиогчийн эрхийг дэмжих зорилгоор Их Британид энэ өдрийг 03-р сарын эхний Пүрэв гарагт тэмдэглэдэг бөгөөд номын тусгай хэвлэлүүд хэвлэгдэн гарах өдөртэй давхцдаг байна.
Номын өдрөөр сурагчид өөрсдийн дуртай номын дүрд хувиран, багш нар чанга яригчаар өөрсдийн дуртай номын хэсгүүдээс уншиж сонирхуулсан. Мөн сургуулийн номын сангаас шилдэг номын хавчуулга шалгаруулах уралдааныг сурагчдын дунд зохион байгуулан, батламж болон оноогоор шагнаж урамшууллаа.
Comments