Улаанбаатар дахь Бритиш Сургууль болон Боловсрол Шинжлэх Ухааны Яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсныг хүндэтгэлтэйгээр дуулгахад таатай байна. Санамж бичгийн хүрээнд Монгол улсын боловсролын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах, БШУЯ-наас санаачилж буй “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай” 372 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах олон ажлууд багтсан.
Үүнд:
Багш нарыг олон улсын сургуульд дадлага хийлгэх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах;
Англи хэл, байгалийн ухааны багш нарын англи хэлний чадварыг сайжруулахаас гадна асуудал хөндсөн сэтгэлгээ, багаар ажиллах болон дүн шинжилгээ хийх чадварт сургах;
Хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран шаардлагатай мэргэжлийн чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
Бритиш сургуулийг нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй жишиг сургуулийн кампус болгох;
гэх зэрэг олон талт зорилтууд багтсан. Улаанбаатар дахь Бритиш Сургууль хамтын ажиллагааны хүрээнд болон Монголын ирээдүй болсон нийт хүүхдүүдийг дэмжих үйлсэд идэвхтэй, тасралтгүй үүрэг гүйцэтгэхийн төлөө ямагт хичээн ажиллах болно.
Comments