Улаанбаатар дахь Бритиш сургуулийн 12-р ангийн сурагчид болох Баясгалангийн Чинбат, Ганжолоогийн Ананд, Юаны Содбилэг нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон Owlypia тэмцээний Owlys(15-18 насны) ангилалд тэргүүн байр эзэллээ. Owlypia тэмцээн бол 9-18 насны сурагчдын дунд зохиогддог олон улсын эрдэм шинжилгээний уралдаан юм.
Тус тэмцээны ганцаарчилсан төрөлд Чинбат нэгдүгээр байр, Ананд хоёрдугаар байрт шалгарч багаараа алтан медаль авч цомын эзэд боллоо.
Мөн сурагчид маань энэ оны 10-р сарын эхээр Арабын Нэгдсэн Эмирад улсын Абу Даби хотод болох Owlypia Global буюу дараагийн олон улсын шатны тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Comments