logo logo logo

Дүрэмт Хувцас

Тавигдах шаардлага

  • Сурагчид дүрэмт хувцсаа цэвэр нямбай өмсөх хэрэгтэй.
  • Бүх сурагчид сургуульдаа ирэхдээ сурагчийн дүрэмт хувцсаа зөв зохистой өмсөх хэрэгтэй.
  • Биеийн тамирын хичээл болон спортын арга хэмжээнд биеийн тамирт зориулсан  дүрэмт хувцсаа өмсөнө.
  • Сурагчид сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын хувцас болон цүнхэн дээрээ өөрийн нэрийг цэвэр, тодоор бичнэ.
     

  Хөвгүүд 
  ЦамцЦагаан (урт ханцуйтай)
  Пиджак: Сургуулийн логотой хар хөх
  Зангиа: Хар хөх улаан шар судалтай
  Өмд: Хар саарал
  Гутал: Намхан ултай хар гутал  (пүүз,                түрийтэй гутал өмсөхгүй) 
  ОймсХар, цагаан, хар хөх, саарал

  Охид 
  Цамц: Цагаан (урт ханцуйтай)
  ПиджакСургуулийн логотой хар хөх
  Зангиа: Хар хөх улаан шар судалтай
  Юбка/Сарафан (анги 1-3): Хар саарал
  ТрикоХар саарал, хар хөх, хар, цагаан
  Гутал: Намхан ултай хар гутал  (пүүз,  түрийтэй гутал өмсөхгүй)

 

                    

Гутал:

  • Гутал нь энгийн хар өнгөтэй бөгөөд аль болох шалан дээр зураас гаргахгүй байх шаардлагатайЭлгэн ба лакан мөн элдэв янзын эрээн,өнгийн оёдолтой гутал өмсөхийг зөвшөөрөхгүй.
  • Хөвгүүдийн гутал нь энгийн үдээстэй эсвэл үдээсгүй,угладаг шаахай байж болно.
  • Охидын гутал 3,5 см-ээс өндөр өсгийтэй байж болохгүй.
  • Ер нь сургууль дээрээ сольж өмсөх зориулалтаар дээр дурдсан энгийн хар өнгийн, спорт маягийн шалан дээр зураас гаргадаггүй гутлыг сургууль дээр орхиод явж байхыг зөвлөж байна .

Үс:

  • Сурагчид үсээ даруу, нямбай засуулсан байна. Бусдаас онцгой, хэт маягтай үсний засалтыг зөвшөөрөхгүй. Жишээ нь хэт урт үс ба сурах явцад саад болох үсийг зөвшөөрөхгүй
  • Хэт гажууд, онцгой засалттай үс гэдгийг сургуулийн захиргаа үзэмжээрээ шийднэХэрэв сургуулийн захиргаанаас тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, сургуулийн дүрмийг зөрчвөл тухайн сурагчид сахилга батын зохих арга хэмжээ авах үндэслэл болно.
  • Хүний үснээс гаж өнгөөр (Жишээ ньягаан, ногоон, чернилэн ягаан г.м) будсан үсийг зөвшөөрөхгүй.
  • Үсний зүүлт, боолт нь даруухан, дүрэмт хувцастайгаа зохицсон байна.

Гоёл чимэглэл:

  • Хүзүүний зүүлт зүүж болох ба тэр нь жижиг, дүрэмт хувцасны дотор талд орсон байх.
  • Элдэв төрлийн кулонтой зүүлт нь дүрэмт хувцасны дотуур далдлагдахгүй тул зүүхийг зөвшөөрөхгүй.
  • Бөгж зүүхийг хориглоно.
  • Охидууд нэг хос ээмэг, өөрөөр хэлбэл нэг чихэндээ нэг л ээмэг зүүж болно .
  • Биеийн ил газар (жишээ нь: хамар,уруул,хөмсөг,хүйс г.м) чимэг зүүлт хийхийг хориглоно .

Гоо сайхны хэрэгсэл: 

  • Охидууд өнгөгүй хумсны лакаар хумсаа будаж болох ба өөр ямар нэгэн будаг хэрэглэхийг зөвшөөрөхгүйӨөр будаг шунх хэрэглэсэн тохиолдолд тэр даруй арилгуулах шаардлага тавина.
  • Биен дээр элдэв зураг болон шивээс хийлгэх нь сахилга батын арга хэмжээ авах үндэслэл болно.