logo logo logo

Сурагчдын Автобусны Үйлчилгээ

Улаанбаатар дахь Бритиш сургууль нь 13 жилийн ажлын туршлагатай “Нью Жуулчин Турс ” ХХК-тай хамтран ажиллаж байна. Одоогоор 8-н Hyundai маркын автобусаар сурагчдад үйлчилж байгаа ба сурагчдын аюулгүйн байдлыг хангасан. Бидний зүгээс автобусны дотор, гадна талын цэвэр цэмцгэр, тав тух, аюулгүйн байдал дээр анхаарал тавин ажиллах болно.

  

Автобусны чиглэлүүд:

      

      


 

Автобусны багш:

1. Бүх чиглэлийн автобусанд туслах багш хамт явна.

2. Туслах багш өглөө мөн үдээс хойш автобусанд хамт явна.

3. Сурагчдыг буулгах суулгах үед аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдөнө.

4. Автобусны жолоочийн өгч буй зааврыг сурагчид мөрдөж буй эсэхэд хяналт тавина.

5. Эцэг эхчүүдэд автобусны зогсоол дээр хүүхдээ тосон авах болон суулгахад тусална.

6. Туслах багш сурагчдад сургууль дээр автобуснаас буух болон суухад нь тусална.

7. Туслах багш нь сурагчдыг автобусанд сахилга бат дэг журамтай байлгана.

8. Сахилгын зөрчил гарсан тохиолдолд сургуулийн захирал болон дэд захиралд мэдэгдэнэ.

9. Сурагчдын автобус ямар нэг шалтгаанаар оройтсон үед сургуульд заавал мэдэгдэнэ.

10. Сургуулийн автобусны жолооч бүх чиглэл болон цагийн хуваарийг дагаж мөрдөхөд хяналт тавина.

11. Сурагчдад ямар нэгэн аюул заналхийлсэн тохиолдолд сургуулийн захиргаа болон сургуулийн захиралд нэн даруй мэдэгдэнэ.

12. Туслах багш нь цаг үеийн шаардлагатай бусад даалгаврыг биелүүлнэ.