logo logo logo

Сурагчдын Үдийн Хоол

Улаанбаатар дахь Бритиш сургуулийн хүүхдийн хоолны газар нь “Хүнсий тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн дагуу хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хоолны стандартыг бүрэн хангаж ажилладаг халуун цех, ногоон цех, махан цех, нарийн боовны цех, зориулалтын хөргүүр бүхий хүнсний агуулахтай, эрүүл, аюулгүй байдлын стандарт шаардлага бүрэн хангасан Бүгд Найрамдах Солонгос Улсын Tessyn брэндийн 3 давхарт хүрч үйлчлэх цахилгаан шаттай. Бид нэг ээлжиндээ 300 сурагч хүлээн авах чадалтай орчин үеийн тоноглолтой 2 хооллох танхим бүхий хоолны газартай.

Манай сургууль нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт, хяналтын доор үйл ажиллагаагаа явуулдаг болно.