logo logo logo

Эцэг Эх Багш нарын Зөвлөл

Эрхэм хүндэт Улаанбаатарын Бритиш Сургуулийн Эцэг Эхчүүд ээ,

2017/2018 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатарын Бритиш Сургуулийн “Эцэг Эх Багш нарын зөвлөл” буюу “PTA”-д гишүүнээр элсэн орох хүсэлтэй эцэг эхчүүдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Эцэг Эх Багш нарын зөвлөлийн талаарх ерөнхий мэдээлэлтэй танилцана уу:

Эцэг эх Багш нарын зөвлөл (PTA)

Эцэг эхчүүдийн зөвлөл буюу “PTA” нь эцэг эх, сургуулийн захиргааны алба болон багш нараас хамтран бүрддэг бөгөөд гол гүйцэтгэх үүрэг нь сургууль гэр хоёрыг холбож хамтран ажиллахад  оршино.

"PTA" нь ихэнх тохиолдолд сургуулийн үйл ажиллагааг дэмжих ажлаараа илүүд танигдсан боловч үүнээс гадна нийгмийн хэрэгцээт арга хэмжээ зохион байгуулдаг онцлогтой. Сургуулийн арга хэмжээнүүд нь эцэг эх, сургуулийн ажилчид болон сурагчдыг нэгтгэх боломжoор хангаж өгдөг юм.

PTA-г хэрхэн зохион байгуулдaг вэ?

"PTA"-н эхний уулзалтыг 8 дугаар сарын сүүлээр зохион байгуулсан бөгөөд дараагийн уулзалт 10 дугаар сарын эхээр товлогдсон байна. 

"PTA"-н гол үүрэг нь сургуулийг төлөөлж бусад эцэг эхчүүдэд мэдээлэл өгөхөд оршино.

PTA-н сар бүрийн уулзалтын дагуу, сурагчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулж дэмжлэг үзүүлдэг.

Сургуулийн нэрэмжит “Фандрэйзэр” арга хэмжээ

"PTA"-н өвлийн улиралд “Зул сарын үзэсгэлэн худалдаа”, хаврын улиралд “Асуулт хариултын тэмцээн” мөн зуны улиралд “Зуны үзэсгэлэн худалдaa” гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Төсвийн зарцуулалт

"PTA"-н арга хэмжээгээр дамжуулан хуримтлагдсан төсвийг  “нэмэлт” уйл ажиллагаа буюу сургуулийн төсвөөс гадуур сурагчдын боловсрол болон идэвхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээнд/хэрэгсэлд зарцуулах болно.

"PTA" болон сургуулийн захирал уг төсвийг хэрхэн зарцуулах тухай харилцан хэлэлцэж шийднэ. Жишээ нь: сургуулийн театрт эсвэл тоглоомын талбайд зориулагдсан нэмэлт жижиг хэрэгслүүд, аль эсвэл сургуулийн жижиг автобус болон Зул сарын бэлэг гэх мэт зүйлсэд зарцуулагдаж болно.

PTA-д оролцох тухай

Хэдийгээр зарим нэг зохион байгуулах үйл ажиллагаанд цаг их зарцуулдаг хэдий ч, гарч буй үр дүн нь  ач холбогдолтой бөгөөд бага гэлтгүй туслалцаа үргэлж хэрэгтэй байдаг.

Эрхэм УБС–ын эцэг эхчүүд ээ "BSU PTA" дэмжин өргөнөөр оролцоно уу.

Эцэг Эхийн Зөвлөлийн гишүүнчлэлийн анкет татаж авна уу.