logo logo logo

Манай туслах багш нар



 



Математикийн хичээлийн туслах багш Х.Чулуунцэцэг

Миний нэрийг Чулуунцэцэг гэдэг. Би дунд ангийн математикийн тэнхимийн туслах багшаар ажилладаг. Англи дунд сургуульд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Математикийн хичээлд дуртай бөгөөд энд ажилласнаар олон сонирхолтой зүйл сурч байна. Би сургуулийнхаа багш, сурагчдаар бахархаж явдаг.

 

Имэйл хаяг:
chuluuntsetseg@britishschool.edu.mn

 

 

 

Цэцэрлэгийн ангийн туслах багш Г.Өнөрзул

Миний нэрийг Өнөрзул гэдэг. Би Бритиш сургуулийн цэцэрлэгийн ангид туслах багшаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар 2014 онд төгссөн. Хамт олноосоо маш их зүйлийг сурч, хамтран ажиллаж байгаадаа таатай байна. 

Имэйл хаяг:
unurzul@britishschool.edu.mn

 

 

Бэлтгэл ангийн туслах багш Г.Уянга

Сайн байцгаана уу?

Намайг Уянга гэдэг. Би Улаанбаатарын Бритиш сургуульд 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ сургуульд ажиллаж байгаад маш сэтгэл хангалуун байдаг. Энд ажиллахаасаа өмнө би Монгол дахь олон улсын хүүхдийн байгууллагад ажиллаж байсан ба Монголын томоохон хүүхэд халамжлах төвд ажиллаж байсан. Энэ хичээлийн жилд “Chicks” ангийн бяцхан сурагчидтай ажиллаж байна.


Имэйл хаяг:
uyanga.eyfs@britishschool.edu.mn



 

Бэлтгэл ангийн туслах багш Б.Пүрэвсүрэн

Намайг Баатарын Пүрэвсүрэн гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн ба Монголын Оюун Ухааны Академид 3 жил багшаар ажиллаж байсан.

Энэ хичээлийн жилд Марк Адамс багштай “Ducklings” ангид туслах багшаар ажиллаж байна. Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр дуртай бөгөөд маш их зүйлийг сурч, туршлага хуримтлуулж байна. Мөн олон улсын сургуулийн багийн гишүүнээр ажиллаж байгаадаа баяртай байна. 

Имэйл хаяг:
purevsuren.baatar@britishschool.edu.mn 



 

1-р ангийн туслах багш Б.Бадамлянхуа

2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Япон хэлний орчуулагч.
2016 онд Жорж Вашингтоны их сургууль бакалавр.

Сайн байцгаана уу! Миний нэрийг Бадамлянхуа гэдэг энэ жил 1-р ангийн туслах багшаар ажиллаж байна. Би хүүхдүүдтэй ажиллахдаа дуртай байдаг бөгөөд энэ сургуулийн 1-р ангийн сурагчидтай ажиллах болсондоо их таатай байгаа. Энэ хичээлийн жил гайхалтай болж өнгөрнө гэж бодож байна. 

Имэйл хаяг:
badamlyankhua.b@britishschool.edu.mn



 

2-р ангийн туслах багш Ц.Отгонцэцэг

Миний нэрийг Отгонцэцэг гэдэг. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд гадаад хэл шинжлэлээр магистрын зэргээ хамгаалсан.
Улаанбаатар дахь Бритиш дунд сургуульд ажиллахад аз жаргал баяр баясгалан сэтгэл ханамжийг өдөр бүр авч чаддаг учир нь гэвэл халуун дулаан хамтран ажиллагсад, гайхалтай сурагчид намайг хүрээлэн хамтран ажилладаг.

Имэйл хаяг:
otgontsetseg@britishschool.edu.mn


 
 

2-р ангийн туслах багш П.Урангоо

Сайн байцгаана уу,

Намайг Урангоо гэдэг.3 дах жилдээ ажиллаж байна.Шилдэг хамт олон гайхалтай сурагчидтайгаа ажиллахад үнэхээр таатай байна.
Уг  сургуульд ажиллах нь миний хувьд төдийгүй сурагчдын хувьд ч маш их туршлага хуримтлуулж авдаг. Тэдний боловсролын суурийг амжилттай эхлүүлэхэд тусалж байгаадаа маш их баяртай байна.

Имэйл хаяг:
urangoo@britishschool.edu.mn



 

3-р ангийн туслах багш Н.Энхмандах

Намайг Н. Энхмандах гэдэг. Би Улаанбаатар дахь Бритиш сургуульд 2-р ангийн туслах багшаар ажилладаг. Энэ сургуульд би 4 дох жилдээ ажиллаж байна.

Өнгөрсөн жил дунд ангийн сурагчидтай ажиллаж байсан бол энэ жил би их хөөрхөн, ухаалаг бага ангийн сурагчидтай ажиллаж байгаа. Мөн би цаашид хүүхдүүдэд хичээл заах маш олон шинэ сонирхолтой санаанууд болон туршлага хуримтлуулж байна.
Би энэ ажилдаа үнэхээр дуртай бас эдгээр гайхалтай сурагчид, хамт олны дунд ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна.

Имэйл хаяг:
mandahai@britishschool.edu.mn

 

 

 

3-р ангийн туслах багш Мөнхчимэг

 

Имэйл хаяг:
munkhchimeg.b@britishschool.edu.mn

 

 

 

4-р ангийн туслах багш Ч.Солонго

Миний нэрийг Солонго гэдэг. Энэ хичээлийн жилд Lion болон Tiger ангийн туслах багшаар ажиллаж байгаа бөгөөд нөхөрсөг хамт олон, өхөөрдөм бяцхан сурагчидтай хамтран ажиллаж байгаа нь миний хувьд үнэхээр бахархалтай байна. 

Имэйл хаяг:
naigalmaa@britishschool.edu.mn



 

 

5-р ангийн туслах багш Г.Энхтуяа

Сайн байцгаана уу? Намайг Г.Энхтуяа гэдэг. Би Бритиш сургуульд туслах багшаар ажиллахын зэрэгцээ маш их зүйлийг сурч мэдэж байна. Манай сургуульд өндөр мэдлэг боловсролтой, нөхөрсөг гайхалтай багш нар ажилладаг.
Хүүхдүүдийг ирээдүйд амжилтанд хүргэх гол зүйл нь сайн мэдлэг боловсрол гэдэгт би итгэдэг. Иймээс Бритиш сургуульд хүүхдүүдтэй ажиллаж байгаадаа би маш их баяртай байдаг.

Имэйл хаяг:
enkhtuya@britishschool.edu.mn

 

 

 

6-р ангийн туслах багш Ч.Өнөрсайхан

Сайн байна уу? Намайг Өнөрсайхан гэдэг энэ жил Улаанбаатарын Бритиш сургуульд ажиллаж байгаа эхний жил бөгөөд найрсаг хамт олонтой хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье. 

Имэйл хаяг:
unursaikhan.ch@britishschool.edu.mn



 

Шинжлэх ухааны хичээлийн туслах багш Б.Отгонтуяа

Намайг Отгонтуяа гэдэг. Энэ жил ахлах ангийн Хими, Физик, Биологийн хичээлийн лаборантаар ажиллаж байна. Улаанбааатарын Бритиш Сургуулийн сурагчид болон нөхөрсөг хамт олонтой нэг баг болон ажиллаж байгаадаа баяртай байна.  

Имэйл хаяг:
otgontuya@britishschool.edu.mn

 

 

Сайн байцгаана уу.

Миний нэрийг Ундармаа гэдэг. Миний хувьд шинжлэх ухааны тэнхимд лаб техникчээр ажиллаж байгаа анхны жил болж байна.

Би Бритиш сургуульд мэргэжлийн багш нар, нөхөрсөг хамт олонтой ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд өөрийн мэдэхгүй олон зүйлсийг сурч байна.

Имэйл хаяг:
undarmaa.n@britishschool.edu.mn

 


 

Аврагч, Биеийн тамирын хичээлийн туслах багш Б.Найгалмаа

2012 онд ОУ-ын Усны холбооноос зохион байгуулсан усанд сэлэлтийн багшийн сургалт, 2014 онд Бээжин хотод ОУ-ын Усны холбооноос зохион байгуулсан Синхроны шүүгчийн сургалтуудад мэргэжил дээшлүүлсэн.

2016 онд Булган аймгийн усан бассейнд 2 сарын хугацаанд тус аймгийн усанд сэлэлтийн багшийг бэлтгэж сургасан.
2016 оноос  Бритиш сургуульд 2 дахь жилдээ аврагчаар ажиллаж байна. 

Имэйл хаяг:
naigalmaa@britishschool.edu.mn