logo logo logo

Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн Тухай

Улаанбаатарын Бритиш Сургуулийг анх 2010 онд "Эко Скүүл Гарден" ХХК нь сурагчдад дэлхийн нэр хүндтэй их дээд сургууль, коллеж, институтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын өндөр боловсрол олгох зорилгоор байгуулсан юм. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших өсөн нэмэгдэж буй энэ эрэлт хэрэгцээг хангах зорилгоор бид Англи болон Монгол хэлтэй сургуулийн тоог нэгээр нэмэн хувь нэмрээ оруулж байна. Үүнээс гадна бид Англи болон Уэльсийн Үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна Монгол агуулга бүхий сургалтын хөтөлбөрөө давхар оруулж өгдөг нь манай сургуулийн төгсөгчид монгол хэл, уран зохиол, өв, соёлын хувьд бүрэн мэдлэгтэй төгсөж чаддаг нь бидний бас нэгэн амжилт юм.

Улаанбаатар дахь Бритиш Сургууль нь 2014 оны 5 сард олон улсын хяналт шалгалтын комисс (PENTA) төвийн шалгалтад амжилттай тэнцэж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй хамгийн залуу гишүүн сургууль болсон билээ. Энэ нь бидэнд Их Британий Сургуулийн стандартад хүрч байсан цөөхөн олон улсын сургуулиудын нэг болж DFES-ийн лавлах дугаартай болох боломжийг олгосон юм.

Мөн 2012 онд /COBIS/ буюу Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоонд Бэлтгэл гишүүн гэсэн статустайгаар элссэн бөгөөд 2013 оны 10-р сард түүний жинхэнэ гишүүн болж үүнийгээ улам баталгаажуулан 2014 оны хавар 5 сард Олон Улсын магадлан итгэмжлэлд амжилттай орж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй сургууль болсон билээ. Манай сургууль нь сурагчдын боловсролын чанар нь хүлээн зөвшөөрөгдсөн Патроны Магадлан Итгэмжлэсэн албан ёсны гишүүн сургууль боллоо. Улаанбаатарын Бритиш Сургууль нь бүх залуу суралцагчиддаа аюулгүй, таатай орчинд сурч боловсрох боломжийг олгохын хажуугаар Их Британийн ёс суртахуун болон олон улсын үзэл санааг дэмжин ажилдаг юм. Эдгээр нь олон улсын хянан шалгагч нарын хамтарсан багаас бүрдсэн шинжээчид биднийг дэлхийд үлгэр жишээ болохуйц гэж үзсэн юм.  

Энэ тайлан нь биднийг тухайн үеийн олон улсад магадлан итгэмжлэгдэж чадсан дэлхийн бусад зургаан сургуулийн нэг болж Улаанбаатарын Бритиш Сургуулийн нэр хүндийг нэмэгдүүлсэн юм. Манай сургуулийн багтаамж болон нэр хүнд өндрөөр өсч, 6 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг iGCSE үр дүнг баталгаажуулсаар байна. Манай бүх сурагчид iGCSE-д сурч байгаа бөгөөд 2018 онд 'A' түвшинд мөн хүрч суралцаж байгаа юм. 'A' түвшинд хүрч чадсан сурагчид маань Монгол, Америк, Австрали, Унгар, Солонгос, Их Британи зэрэг бусад орны их дээд сургуулиудад дээд боловсрол эзэмших боломжтой болдог юм. Өнөөдрийн бидний амжилт бол олон улсын боловсролын салбарт туршлагатай үүсгэн байгууллагчдын эрхэм зорилго бодлоготой салшгүй холбоотой юм.