logo logo logo


Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ

2018-24-05 07:51:07

Их Британийн Оксфорд Рояал Академийн 2018 оны Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ. Улаанбаатарын Бритиш Сургуулийн 13-р ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Минжинсор нь Оксфорд Рояaл Академиас Бүс нутгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж явуулсан 2018 оны Зуны сургалтын хөтөлбөрт шалгарсан болохыг та бүхэнд бахархалтайгаар дуулгаж байна.

Их Британийн Оксфорд Рояал Академийн 2018 оны Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ

Улаанбаатарын Бритиш Сургуулийн 13-р ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Минжинсор нь Оксфорд Рояaл Академиас Бүс нутгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж явуулсан 2018 оны Зуны сургалтын хөтөлбөрт шалгарсан болохыг та бүхэнд бахархалтайгаар дуулгаж байна.

Оксфорд Рояал Академи нь дэлхийн 130 гаруй орны сурагчдад 100% тэтгэлэгтэйгээр нэг зуныг хамтдаа өнгөрүүлэх гайхалтай боломжийг олгож байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд ганцхан Монгол сурагчийг шалгаруулсан юм. Энэхүү хөтөлбөрт өргөдөл илгээх боломжийг бүх Монгол сургуулиудад олгосон ба өргөдөл гаргасан нийт сурагчдаас Минжинсор шалгарч чадсанд баяр хүргэе!

Энэ дашрамд дэлхий даяар суралцаж буй сурагчдад энэ сайхан боломжийг олгосон Оксфорд Рояал Академид талархал илэрхийлье. Тус академийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу https://www.oxford-royale.co.uk/

Мэдээ

BSU хөл бөмбөгийн шигшээ баг

Улаанбаатарын Бритиш сургуулийн шигшээ баг 2017-2018 хичээлийн жилийг амжилт дүүрэн үдэж байна.U-12 насны хөлбөмбөгийн баг улс , дүүргийн болон олон улсын тэмцээнүүдэд анхны жилдээ хүчтэй өрсөлдөгч байж багийн чансаагаа ахиулсан явдал нь сургуулиа олон нийтэд таниулсан  давуу тал боллоо.

Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ

Их Британийн Оксфорд Рояал Академийн 2018 оны Зуны сургалтын тэтгэлгийг манай сурагч хүртлээ. Улаанбаатарын Бритиш Сургуулийн 13-р ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Минжинсор нь Оксфорд Рояaл Академиас Бүс нутгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж явуулсан 2018 оны Зуны сургалтын хөтөлбөрт шалгарсан болохыг та бүхэнд бахархалтайгаар дуулгаж байна.

Үсэглэлийн баяр

Улаанбаатар дахь Англи сургуулийн Шар шувуу, Оцон шувуу 2-р ангийнхан энэ 5 сарын 18-ны Баасан гарагийн Билэгт сайн өдөр уламжлалт Үсэглэлийн баяр-аа тэмдэглэн өнгөрүүллээ.